“Тогтвортой Хөдөө аж ахуй ба олон талт хамтын ажиллагаа” форум амжилттай боллоо

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 17 цаг 13 минут
Сурталчилгаа
Зураг зураг

“Улаанбаатар Гурил” ХХК, “Кэм Тэк” ХХК хамтран “Тогтвортой Хөдөө аж ахуй ба олон талт хамтын ажиллагаа-2025” форумыг энэ сарын 12-ны өдөр Дархан хотноо зохион байгууллаа.

Дархан хотын Ургамал, Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд болсон энэхүү форумаар Монгол Улсын газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, тогтвортой хөгжилд чиглэсэн асуудлуудыг хөндсөн чухал хэлэлцүүлгүүд өрнөсөн юм.

Форумын зочид уг форумыг улсын газар тариаланг сэргээх, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр салбарын олон томоохон байгууллагын хамтын ажиллагааг нэгтгэж, шинэ боломж, санаачилгуудыг нээх гол арга хэмжээ хэмээн онцоллоо.

зураг
 

“Улаанбаатар Гурил” компани дэлхийн жишигт нийцсэн технологи, шинэлэг арга барилыг нэвтрүүлж, дотоодын түүхий эдийн чанарыг дээд зэргээр хадгалах, эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тууштай ажиллаж байгааг тус компанийн Үйлдвэрийн захирал П.Нямхүү тайлбарласан. Хамтын ажиллагаа нь зөвхөн газар тариалангийн шинэчлэл, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, мөн эрүүл ахуйн чиглэлээр олон нийтэд чанартай, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, улс орны хүнсний үйлдвэрлэл, зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх томоохон алхам болох юм.

“Улаанбаатар Гурил” компани, ХААН Банк болон хамтран ажилладаг бусад байгууллагын төлөөллүүд энэ уулзалтад оролцон салбарын шинэ санаачилга, технологийн солилцоо, санхүүгийн дэмжлэгийн талаар бодлого, төлөвлөгөө боловсруулж, ирээдүйд хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилготой байна.

Монголын тариаланчид, бизнес эрхлэгчдэд зориулж гурилын үйлдвэрлэл, буудайн чанар, санхүүжилтийн боломжууд, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвүүдийг хамарсан гурван хэсгээс бүрдсэн тус форумд:

Санхүү, технологийн хамтын ажиллагааны чиглэлээр “Улаанбаатар Гурил” ХХК-ийн Үйлдвэрийн захирал П.Нямхүү гурилын үйлдвэрлэлийн өнөөгийн шаардлага, буудайн чанарын стандартуудыг танилцуулахдаа “Бид Монголын хэрэглэгчдэд эрүүл, чанартай гурилыг хүргэхийн тулд үр тарианы чанарыг улсын хэмжээний чанарын түвшинд хангахыг эрмэлздэг” гэсэн бол ХААН Банкны менежер М.Гэрэлмаа тариаланчдадаа зориулсан санхүүжилтийн шинэ боломжуудыг танилцуулж “Хөдөө аж ахуйн зээлийн хүүг 10% хүртэл бууруулсан. Энэ нь тариаланчдын санхүүгийн ачааллыг хөнгөлнө” гэж мэдээллээ.

зураг
 
зураг
 

Ирээдүйн Хөтөлбөрүүд

“Тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих олон талт хамтын ажиллагаа”-ны хүрээнд ирээдүйд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлгүүдийг “Улаанбаатар Гурил” ХХК жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

“Сайн үрээр таримал нэмэгдэх нь хөрсний үржил шимийг түлхүүр юм” хэмээн Монголын гавьяат агрономч, доктор Я.Мягмарсүрэн үр боловсруулах технологи, тариалалтын шинэ аргуудыг танилцуулж “Үрийн сонголт ба чанар” сэдвээр Тогтвортой Хөдөө аж ахуйн чиглэлээр илтгэсэн юм. Мөн Төв Азийн хөрс судлалын холбооны тэргүүн Б.Ундрах-Од хөрсний бүтцийг сэргээх, органик бордоог ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол дэлхийн тэргүүлэх бордоо үйлдвэрлэгч Yara International-ийн төлөөлөгч Вадим Левковский компанийн дэвшилтэт технологи, бордооны шийдлүүдийг хуваалцан “Монголын тариаланчид Yara-гийн туршлагаас суралцах нь ургацыг 30% хүртэл нэмэгдүүлнэ” гэж тодотгов.

зураг
 
зураг
 

Монголын газар тариалангийн салбар шинэ амжилтуудыг бүтээж, дэлхийн жишигт нийцсэн эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх нь эргэлзээгүй хэмээн арга хэмжээний үр дүнг оролцогчид дүгнэв. “Улаанбаатар Гурил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Бахатгуль “Энэхүү форум нь Монголын хөдөө аж ахуй, гурилын салбарыг дэлхийн стандартад нийцүүлэх эхлэл болно. Бид тариаланчид, банк, технологийн тэргүүлэгчидтэй хамтран ажиллах бүрэн бэлэн байна” хэмээн мэдэгдлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.