Монголын Ууган сүлжээ “Миний Дэлгүүр” ХХК 2020 оноос Дискаунтер форматыг Монголдоо анхлан нэвтрүүлж амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Дискаунтер формат нь баруун Европоос гаралтай бөгөөд цөөн, оновчтой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хамгийн хямд үнээр хүргэдгээрээ онцлогтой.
Хямд үнээр зах зээлд тэргүүлэгч Миний сүлжээ дэлгүүр Дискаунтер форматын бодлогынхоо хүрээнд хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох жимс ногоо, сүү, талх, будаа, гурилан бүтээгдэхүүн, хөлдөөсөн бүтээгдэхүүн буюу бууз, банш, тахианы мах болон ахуйн хэрэглээний ариун цэврийн цаас гэх мэт айл өрх бүрд хэрэгцээтэй бүхий л бараа, бүтээгдэхүүнийг өдөр бүр зах зээлийн хамгийн доод үнээр хэрэглэгчдэдээ санал болгож байна.
“Хямд үнэ зах худалдааны төвд байдаг” гэх хэвшмэл ойлголтыг халж өөртөө ойрхон Миний дэлгүүрээс баталгаатай хүнсийг өдөр бүр хамгийн хэмнэлттэйгээр худалдан авах боломжтой боллоо. Миний дэлгүүр нь хөдөө орон нутгийн хэрэглэгчдэдээ ч Улаанбаатар хотын үнээр буюу тээврийн нэмэгдэлгүй үнээр бараа бүтээгдэхүүнээ хүргэдэг байна.
“Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино” гэх эрхэм зорилготой Миний Сүлжээ дэлгүүр хэрэглэгчдийнхээ өдөр бүр хүнсэндээ зарцуулдаг төгрөг бүрийг хэмнэж, бодит хэмнэлтийг мэдрүүлэн ухаалаг худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Миний сүлжээ дэлгүүр өдрөөс өдөрт өргөжин тэлж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 70 гаруй салбар дэлгүүртэй болж, хэрэглэгчдэдээ улам ойртон Зах зээлд “Миний Дэлгүүр”-ийн үнийг тогтоож салбартаа тэргүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!