ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бокс 2028 оны олимпын хөтөлбөрт үлдэнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх Зөвлөлөөс боксыг 2028 оны олимпод үлдээх шийдвэр гаргалаа.

ОУОХ-ноос 2023 оны зургаадугаар сараас IBA буюу International Boxing Association-ыг олимп зохион байгуулах эрхийг нь албан ёсоор хассан. Улмаар боксын 2028 оны олимпын хөтөлбөрт багтаагүй юм.

Энэ байдлаас гарах зорилгоор Дэлхийн Бокс (World Boxing)-ын холбоо байгуулагдсан. Тус холбоо 2023 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, өдгөө таван тивийн 84 гишүүнтэй болжээ.

Өнгөрсөн сард ОУОХ-ныхон Дэлхийн Боксын холбоог хүлээн зөвшөөрөхөд хэд хэдэн шаардлагыг хангасан гэж мэдэгдэж байв.

Олимпын эрх олгох тэмцээнд зөвхөн тус холбоонд гишүүнчлэлтэй улсууд оролцох боломжтой гэж ОУОХ баталлаа. Одоогоор эрх олгох тэмцээн хэзээ, хаана зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.

Энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 7-ныг дуустал Бразилд Дэлхийн Цомын тэмцээн болно. Харин насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ирэх есдүгээр сарын 4-нөөс 14-ныг дуустал Англид зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.80.211.131] 2025/3/18
Өмхий орос шээсээр удирдуулсан ОУБХ угаасаа бүтэхгүй шдээ, ДБХ гэж байгуулж байгаа нь зөв.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.51] 2025/3/18
оубхолбооны удирдлагаа узбек хүнээс салгаж авах гэж , барууныхан хийж буй үйлдэл . тэгээд ДБХолбоо гэж англид бүртгэлтэй холбоог дэмжээд байгаа:
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2025/3/18
Амаа үдүүлчихсэн МАН-ын гөлөгнүүд байна шд. Ноорог-ийн талаар мэдээ хаана байна?
0 | 0 Хариулах