Парис Хилтон Aldo брэндийн өндөр өсгийтийг сонголоо

СУРТАЛЧИЛГАА
Өнөөдөр 8 цаг 57 минут
Сурталчилгаа
зураг
 
Парис Хилтон, Vanity Fair сэтгүүлийн Оскарын үдэшлэгийн үеэр. Зургийн эх сурвалж: Getty Images

Жил бүр Оскарын наадмын шинэхэн шагналтнуудад зориулж Vanity Fair сэтгүүлээс тансаг үдэшлэг зохион байгуулдаг. Энэхүү үдэшлэгт кино салбарын уран бүтээлчдээс гадна хөгжимчин, тамирчин, улс төрчид болон олны танил нэр нөлөө бүхий хүмүүс уригдан оролцдог байна. Иймдээ ч энэхүү үдэшлэгийн зочид гадаад төрх, хувцаслалтдаа онцгой анхаарал хандуулж, ихээхэн хөрөнгө зарцуулдаг.

Энэхүү үдэшлэгт Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтоны сонгон өмссөн гялалзсан мөнгөлөг даашинз, үлгэрийн гүнжийг санагдуулам бүтэн шигтгээтэй туфль нь олны анхаарлыг ихэд татсан юм.

Парис цасан хатныг санагдуулам Sophie Couture гоёлын даашинзаа Aldo брэндийн Stessy 2.0 туфльтэй хослуулжээ.

Энэ жил 44 настай Парис Хилтон нь зөвхөн сүлжээ зочид буудлын өв залгамжлагч төдийгүй өөрийн нэрийн тансаг үнэртний брэндийг үүсгэн байгуулсан амжилттай бизнес эрхлэгч. Тэрбээр 172 см өндөртэй бөгөөд Aldo брэндийн Stessy 2.0 загварын мөнгөлөг чимэглэлтэй 9.5 см өндөр өсгийтэй туфльтэйгээ ихээхэн сүрлэг, гоёмсог харагдаж байна.

зураг
 
Аldo брэндийн туфлиэр улаан хивсний ёслолд гоёсон супер одод. Зургийн эх сурвалж: Getty Images; Matt Baron/BEI/Shutterstock; Getty Images;

Aldo брэндийн туфлиуд нь өндөр өсгийтэй хэдий ч өдөн дэрэн дээр гишгэж буй мэт тухтай мэдрэмж төрүүлэх Pillow Walk улавчтай учраас бүсгүйчүүдийн хөлийг өвтгөдөггүй онцлогтой. Иймдээ ч энэ туфлийн бусад өнгө загварууд ч улаан хивсний ёслолд олонтоо харагддаг. Тухайлахад хамгийн сүүлд дуучин, жүжигчин Ариана Гранд усан ягаан Loewe даашинзтай хослуулан нарийн оломтой, цагаан өнгийн туфлийг, дуучин, ая зохиогч Мэдисон Бийр сонгодог хар загварыг сонгон өмссөн байна.

зураг
 
зураг
 
зураг
 

Тус брэнд нь дэлхийн 100 гаруй улсад 3000 мянган салбар дэлгүүртэй бөгөөд Монгол улсад Aldo брэндийн гурван салбар үйл ажиллагаа явуулж байна.

Хаяг: www.facebook.com/aldoshoesmn

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.