Хоёрдугаар сарын 21-25-ны өдрийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Маргааш буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байх бол 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна.
Хур тунадас:
- Хоёрдугаар сарын 21-нд Алтайн уулархаг нутгаар,
- Хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- Хоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Хоёрдугаар сарын 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -17...-22 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -12...-17 градус,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1…-4 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус,
- бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
- Хоёрдугаар сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!