Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Улаанбаатар Галерей, Гранд танхимд
09:30-12:00 цагт Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд
09:00-16:00 цагт Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагаа зохион байгуулна.
Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд
11:00 цагт “Боловсрол, шинжлэх ухааны сайдын хөтөлбөрүүдийн үр дүнгийн үнэлгээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.
СЭЗИС-ийн С байрны 102 тоот танхимд
09:30-13:00 цагт "Дээд болон мэргэжлийн боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт форум болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбоо ТББ-аас морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор 1,700 метрт хурдан морины уралдааныг долоо хоног бүрийн Бямба, Ням гаригт зохион байгуулна. Тус уралдаанд 18 нас хүрсэн Жокей морь унаж уралдах тухай мэдээлэл хийнэ.
Цахимаар
13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!