Монголын Хөлбөмбөгийн Тамирчдын Холбооны (MFPA) анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдаж, тус холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 11 гишүүнийг баталлаа.
Энэхүү хурал нь Монголын хөлбөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах, хөгжлийг нь дэмжих зорилготой бөгөөд тамирчдын төлөөллийг бүхий л түвшинд хамруулж, бодлого тодорхойлох чухал үйл явдал болсон юм.
Төлөөлөн удирдах зөвлөлд дараах гишүүд сонгогдов:
Дээд лигийн төлөөлөл:
Нэгдүгээр лигийн төлөөлөл:
Футзалын төлөөлөл:
Эмэгтэйчүүдийн төлөөлөл:
Хурлаар тус холбооны Удирдлагын багийг сонгон баталсан. Монголын Хөлбөмбөгийн Тамирчдын Холбооны Ерөнхийлөгчөөр Д.Төрбат, Дэд Ерөнхийлөгчөөр А.Тэмүүлэн сонгогдож, Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар Ц.Мөнх-Эрдэнэ томилогдов.
Мөн Удирдах зөвлөлийн гишүүнээр У.Тэмүүжин, С.Жаргал нар томилогджээ.
Энэхүү холбоо нь Монголын хөлбөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах, хөлбөмбөгийн спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тоглогчдын замналын өсөлтөд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж буй.
Анхдугаар хурлаас холбооны цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь Монголын хөлбөмбөгийн ирээдүйд чухал түлхэц болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!