Уншиж байна ...
Зураг

Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэрт авахдаа сайтар шалгахыг ЦЕГ-аас зөвлөлөө

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 2 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Баянгол дүүргийн нэр бүхий банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт илэрлээ” гэх дуудлага мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Тодруулбал, Иргэн О нь тус банкны салбарт хуурамч 100 долларын мөнгөн тэмдэгт нэг ширхгийг солиулахаар завдсан ба цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм  байна. 

Сар шинийн баяртай холбоотойгоор шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Иймд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа гарт тэмтрэгдэх товгор тоо, үсэг, тусгай үнэт цаас, нууцлалын тэмдэгтүүдийг сайтар шалгах, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.