Уншиж байна ...
Зураг

"Цагаан сарын үеэр зам товчлох гэж гол, нуурын мөсөн дээгүүр явах эрсдэлтэй алхмыг бүү хийгээрэй"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр наадмын өдрүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас зөвлөлөө. 

Үүнтэй холбоотой мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг дараах байдлаар хүргэсэн юм. 



Тэрбээр "Монгол түмний баяр наадам удахгүй болох гэж байна.

Аливаа баяр ёслолын үеэр галын аюулгүй байдлын дуудлага нэмэгддэг. Үүний зэрэгцээ зам товчлох гэж гол, нуурын мөсөн дээгүүр явдаг. Ийм эрсдэлтэй алхмыг бүү хийгээрэй. 

Санаатай, санамсаргүй байдлаар эд хөрөнгө болон амь насаараа хохирох аюултайг иргэд ойлгох хэрэгтэй. 

Зам харагдахаар л гайгүй байх гээд хайнга ханддаг. Гэтэл тухайн гол, нуур хэсэг газартаа очоод цөмрөх эрсдэл бий. Энэ жил харьцангуй дулаан өвөл өнгөрлөө. Тийм учраас гол, нууруудын хөлдөлт янз бүр байгааг бодох нь зүйтэй" гэв.