Уншиж байна ...
Зураг

Цаг агаар эрт хуурайших төлөвтэй байгаа тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨВ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаврын урин дулаан цаг ирж байгаа тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас сэрэмжлүүлэв. 

Ой хээрийн түймэртэй холбоотой мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр танилцууллаа. 



Сүүлийн таван жилд Монгол Улсад 621 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Жилд дунджаар 125 удаа ой хээрийн гал түймэр гарч байгаа талаарх статистик бий.

Харин өнгөрсөн жил 137 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. 

2025 оны цаг агаарын нөхцөл байдлын мэдээллээс харахад эрт хуурайших төлөвтэй байна. Түймрийн эрсдэл өндөр зүүн аймгуудын статистикийг үзэхэд сүүлийн дөрвөн жилд 480 орчим удаагийн түймэр гарчээ. Үүний 240 нь 

  • Сүхбаатар
  • Хэнтий
  • Дорнод гэх гуравхан аймагт гарсныг мэдээллээ.