Төрийн банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан, сурталчлах зорилгоор “Миний Монгол” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн Миний Монгол-2025 үзэсгэлэн худалдаа “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2 дугаар сарын 28 өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагт МҮЭСТ Ордонд зохион байгуулагдах ажээ.
Тус үзэсгэлэнд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Төрийн банкны Инкубатор төвийн харилцагчид сар шинийн баярт зориулсан нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байгаагаараа онцлог юм.
Харилцагч та бүхнийг “Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдааг зорин ирж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!