Улсын Филармонийн концертмейстер /төгөлдөр хуурч/ О.Энхмөнхийн “CLASSIC PIANO RECITAL” концерт 2025 оны 02 сарын 20-нд KAWAI CONCERT HALL-д 19:00 цагт тоглоно.
О.Энхмөнх нь мэргэжлийн залуу хөгжимчдийн шинэ залуу үеийн төлөөлөл бөгөөд улсын болон олон улсын шинж чанартай 11 тэмцээнд амжилттай оролцож тэргүүн болон тусгай байруудыг эзэлж байсан чадварлаг уран бүтээлч юм.
Түүний тоглолтын хөтөлбөрт Ф.Шопены бүтээлүүд зонхилж байгаа ба хөгжимчнөөс нарийн мэдрэмж, өндөр ур чадвар шаарддаг зохиолуудыг сонгон оруулжээ.
Төгөлдөр хуурын гайхамшигт аяз, дэлхийн сонгодог бүтээлүүдийг “Classic Piano Recital” тоглолтод хүрэлцэн ирж сонсохыг урьж байна.
Chopin
Tchaikovsky
Ш.Өлзийбаяр
📍 KAWAI CONCERT HALL
🕰 2025.02.20 | 19:00
Дэлгэрэнгүй мэдээллийг 8066-1111 утсаар авна уу. Тасалбарыг 👉 ticket.mn/event/2445/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!