Сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянгол", "Баянхошуу", Хорооллын эцэст байрлах "Е-март"-д болно.
Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.
Иргэд 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очих болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Өдөрлөгийг НЗДТГ, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!