Уншиж байна ...
Зураг

"Милан Кортина 2026" өвлийн олимпын урилга иржээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах “Милан Кортина 2026” Өвлийн XXV олимпын наадмын урилгыг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-нд албан ёсоор ирүүллээ.

“Милан Кортина 2026” олимп 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан ба Кортина-ди-Ампеццо хотуудад өрнөх хуваарьтай юм.

Монголын баг тамирчид “Инсбрук 1964” олимпод анх оролцсоноос хойш нийт 15 удаагийн наадамд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр оролцсон түүхтэй.

зураг
 

Ташрамд дурдахад ОУОХ-оос хэрэгжүүлж буй "Милан Кортина 2026" тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт цанын тамирчин Б.Ачбадрах, Т.Ариунболд, О.Золбаяр болон тэшүүрийн тамирчин Б.Гэрэлтуяа нар хамрагдаж, олимпын өмнөх бэлтгэл цугларалт, амин дэм, витаминжуулалт, дасгалжуулалтын зардалд тодорхой санхүүжилтийг хүртэж байна.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо