Уншиж байна ...
Зураг

ҮЙЛ ЯВДАЛ: Гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө

ikon.mn
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд

09:30-11:30 цагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Нэн-чухал ашигт малтмал ба Монгол Улсын шилжилтэд нөлөөлөх чухал шийдвэрүүд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Онцгой Байдлын Ерөнхий Газарт

11:00 цагт Гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай Улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл өгнө.

12:00 цагт Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар Солонгос улсад ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо ТББ болон иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулна.

Төрийн ордонд

11:40 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн Газарт хариуцлага тооцох" талаар мэдээлэл хийнэ.