Нямдагвын Ихэр-Амьдрал гоо сайханчаар ажиллаж байгаад эмчилгээний чиглэлээр дахин мэргэшиж суралцан төгсжээ. Хүний арьс нэг талаас эрүүл мэндийн илэрхийлэл нөгөө талаас гоо сайхны нэрийн хуудас билээ. Гэрэлтсэн залуу, өөгүй толигор, гялалзсан эрүүл арьстай болохыг хүсэж зорьж ирсэн бүх л хүнд Н.Ихэр-Амьдрал эзэмшсэн мэргэжлээрээ хоёргүй сэтгэлээр хандаж энэ салбарт хорь гаран жил тасралтгүй ажиллажээ.
Сүүлийн арван жилд техник технологийн хөгжил дэвшил, арьс оношилгоонд дэвшилтэт тоног төхөөрөмжүүд ихээр нэвтэрч манай улсын эмчилгээний гоо сайханд шинэчлэл гарч байна. Үүнийг гярхай ажигласан Н.Ихэр-Амьдрал өөрийн туршлага, чадвартаа тулгуурлан хувийн салонтой болохоор зориг шулууджээ. Ингээд 2012 онд Healthy skin salon эмчилгээ, гоо сайхны салоныг нээж удирдан ажиллаж байна.
Н.ИХЭР-АМЬДРАЛ: Хүн амжилттай ажиллах тэр л түлхүүрээ атгачихвал анх эхлүүлсэн аливаа ажил хүсэл тэмүүлэл дүүрэн асан бадарч байдаг. Ялангуяа хүний эрүүл мэнд, гоо сайхны төлөө ажиллана гэдэг асар их хариуцлага.
Н.Ихэр-Амьдрал гоо сайхан хэмээх сэтгэлийн толийг илүү залуу, өөгүй толигор, гялалзсан эрүүл байлгахын төлөө мэргэжилдээ улам дурлаж, мэргэжлийнхээ эзэн нь болохыг хичээн зүтгэсэн. Healthy skin salon бичил зүүн эмчилгээ, хэт авиан эмчилгээ, тарилга ботокс зэрэг арьсыг чангалж, залуухан харагдуулах олон төрлийн эмчилгээг мэсийн бус аргаар үзүүлдэг.
Мэс засал арьсыг мэдэгдэхүйц чангалж, үр дүнгээ хурдан харуулдаг ч бага зэргийн арьсны сулрал, унжилтад мэсийн бус аргууд илүү үр нөлөөтэй. Иймээс Н.Ихэр-Амьдрал одоогийн амжилтаа илүү ахиулахын тулд сүүлийн үеийн технологи, арьс арчилгааны арга зүйгээс давхар суралцаж монгол хүний арьс арчилгааны судалгаанд тулгуурлан өөрийн эмчилгээг боловсруулан хийдэг нь бусад ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны салоноос онцлогтой.
Н.Ихэр-Амьдрал: Сайн бүтээгдэхүүн, чанартай тоног төхөөрөмжтэй байж л үйлчилгээ хурдан, эмчилгээ найдвартай байна гэсэн үг. Ковид-19 цар тахлын үеэр хоёр жил гаран хилийн хоригтой байсан учраас манай зарим тоног төхөөрөмж хуучирч эхэлсэн.
Энэ үеэр олон газраас зээл хөөцөлдсөн ч бүтээгүй. Харин "Инвескор ББСБ" ХК-аас зарласан ЖДБ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж зээл авсан. Авсан мөнгөөрөө эргэлтийн хөрөнгө хийж, мэсгүй арьс өргөх 7D HIfu аппараттай болсон. Анх таны зээл гарлаа гэхэд итгээгүй шүү. Үнэхээр баяртай байна. Мэсгүй арьс өргөх 7D Hifu төхөөрөмж үйлчлүүлэгч нарын хамгийн их дуртай аппарат гэж хэлж болно.
Өнөөгийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээнээс оновчтойг нь сонгох л чухал. Үйлчлүүлэгч цаг хугацаа, мөнгөө зарцуулж байгаа болоод тэр. Хүмүүс ус нөхөх буюу үүдэл эсийг аппаратаар арьсанд нэвчүүлж шингээх үйлчилгээг илүү сонгодог аж. Бас BB glow буюу тусгай бичил зүүн төхөөрөмжөөр арьсны өнгөн давхаргад нүдэнд үл үзэгдэх сувгууд үүсгэж арьсны онцлогт нь тохирсон өнгөтэй пепитедыг арьсны гүнд шингээх эмчилгээ бий. Үүгээр арьс эрчимтэй чийг авч өнгөлөг толигор болдог. Эмчилгээний гоо сайханд тууштай орсноор арьс нүүрний сорви, нүхжилт, батга, сэвх, нөсөө толбыг шийдэхэд тусалдаг. Үр дүн нь харагддаг учраас Н.Ихэр-Амьдрал ажлаараа маш их бахархдаг.
"Гоо сайхан инээмсэглэлд нуугддаг. Нуугдсан инээмсэглэл сэтгэлийн гүнд оршдог. Сэтгэлээсээ инээж чадвал таны гоо сайхан гэрэлтэнэ."
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!