Хоёрдугаар сарын 17-26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орны шинжилгээний газраас мэдээллээ.
Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна.
Хур тунадас:
- Хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Хоёрдугаар сарын 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Хоёрдугаар сарын 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар,
- Хоёрдугаар сарын 20-нд нутгийн төв хэсгээр,
- Хоёрдугаар сарын 21-нд нутгийн өмнөд хэсгээр,
- Хоёрдугаар сарын 23-нд Хангайн уулархаг нутгаар,
- Хоёрдугаар сарын 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар,
- Хоёрдугаар сарын 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- Хоёрдугаар сарын 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:
- Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус,
- цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн,
- бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 20-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27...-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 23, 24-нд хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -22...-27градус, бусад хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!