Уншиж байна ...
Зураг

“Дижитал Концепт” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 2 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2025 оны 02 сарын 18 өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ-ийн төсөл, барилгын ДОТОР АГААРЖУУЛАЛТ, ХӨРГӨЛТИЙН СИСТЕМ УГСРАЛТЫН АЖИЛ

Тендерийн дугаар: “ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ”-02/2025

Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 02-р сарын 20-ны 15:00 цаг

Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 03-р сарын 10-ны 17:00 цаг

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах “ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВ төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын ДОТОР АГААРЖУУЛАЛТ, ХӨРГӨЛТИЙН СИСТЕМ УГСРАЛТЫН АЖЛЫГ гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ B блок 58,0х35,50м, A блок 58,0х54,0м гэсэн хэмжээтэй ба зоорьгүй метал рам хийцтэй үйлдвэрийн барилга юм.

“ДИЖИТАЛ КОНЦЕПТ” ХХК-ийн ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТҮГЭЭЛТИЙН ТӨВИЙН барилгын ажил: Барилгын Дотор агааржуулалт, хөргөлтийн систем угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ доорх зүйлсийг анхаарах.

Төлөвлөгдсөн барилга нь хоол үйлдвэрлэлийн зориулалттай метал хийцлэлтэй үйлдвэрийн барилга бөгөөд барилгын метал хийц нь хэвтээ болон босоо чиглэлд холбоос төлөвлөсөн ган каркас хийцтэй.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.5 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 02 сарын 19-ний 17:00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

Хаяг: БЗД, 10-р хороо, “М Би Си азиа пасифик” ХХК-н ҮЙЛДВЭР АЖ АХУЙ, АГУУЛАХЫН БАРИЛГА

Хариуцагч: /Төслийн менежер/ Г.Бямбажаргал

Утас: 95050495

И-мэйл: project.coordinator@sdservice.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.