ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/13-НД НИЙТЛЭГДСЭН
Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр айлчлан ирж, хотол олноороо шинэлэн золгох мөч ойртож байна. Яг энэ цаг үед ерөөл дүүрэн баяраа сэтгэл тэнүүн угтахаар айл бүр идээний дээдийг хоймроо залахаар бэлтгэл ажлаа базаадаг.
Гэвч амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй зарим хүмүүс иргэдийн бэлтгэсэн чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хулгайлах тохиолдлууд гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Тухайлбал Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өгсөн мэдээллээр энэ оны
- хоёрдугаар сарын 4-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, хоёр ширхэг өвчүү, нэг үхрийн мах алдагдсан байна”,
- хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад нэг ширхэг хонины ууц, хоёр ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байгаа аж.
Иймд иргэд Та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

