Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Татварын багц хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд мэдээлэл хийнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 цаг 37 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төрийн Ордонд

07:00 - 18:00 цагт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган зохион байгуулна.

Гадаад харилцааны яаманд

09:30-13:00 цагт Их Британийн ЭСЯ, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац хамтран "Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг хийнэ.

Туушин зочид буудалд

09:30 цагт НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооноос Монгол Улсын Засгийн газарт “Монгол Улсын эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, хорих анги болон цагдан хорих, эрүүлжүүлэх саатуулах байр, асрамжийн газруудад дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг танилцуулна.

Сүхбаатарын талбайд

11:00 - 14:00 цагт Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын жагсаал болно.

"Монгол ньюс" мэдээллийн танхимд

11:00 цагт Шинэ намыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж байгаагаа тус намыг үүсгэн байгуулагчдаас мэдээлэл өгнө.

11.30 цагт Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал зарлав.

UG Arena-ийн кроссфитийн зааланд

15:00 цагт “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээний оргил тулаанд тулалдах Э. Цэндбаатар болон түүний өрсөлдөгч Педро Бернал нарын хэвлэл мэдээлэлд нээлттэй бэлтгэл болно.