Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт үргэлжилж байна.
Энэ хүрээнд сурах бичгүүдийг шинээр боловсруулж буй. Бага ангийн сурагчдад зориулсан шинэ сурах бичиг нь гарын авлага, дасгалын ажлын дэвтэртэй байх юм.
Гарын авлагыг ангидаа ашиглаж, голчлон онолын мэдлэгт суралцана. Харин дасгал ажлын дэвтэртээ ангидаа ажиллахаас гадна гэрийн даалгавраа хийнэ. Ингэснээр "Нэгдүгээрт цүнхний жин буурна. Хоёрдугаарт гэрийн даалгавар багасна. Хүүхэд зөвхөн дасгал ажлын дэвтрээсээ гэрийн даалгавраа хийх шийдэлтэй" хэмээн Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн(БСҮХ)-гийн захирал, доктор М.Итгэл танилцуулав.
Түүнчлэн Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Иргэний ёс зүйн боловсрол зэрэг хичээлийг нэгтгэж, 1-2 дугаар ангид Би монгол хүн нэртэйгээр орох бол 3-5 дугаар ангид Миний эх орон нэртэй хичээл болж оруулахаар агуулгын тохирц нийцлийг шалгаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!