Уншиж байна ...

2025 оны Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд зохион байгуулна

Г.Мөрөн, iKon.mn
6 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт 2025 оны дөрөвдүгээр сарын 17-19-нд зохион байгуулахаар товлосныг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ. 

Уг шалгалтыг өмнө нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс нэг өдөрт авдаг байв.

Харин энэ жилийн тухайд шалгалтын зохион байгуулалтад зарим өөрчлөлт орох бололтой. Тодруулбал Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжийг нээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг боловсруулж байгаа талаар Боловсролын Яамнаас мэдээлж байсан юм. 

Монгол хэл бичгийн шалгалтын зохион байгуулалтын талаар Боловсролын Яамнаас тодруулан хүргэх болно.