Уншиж байна ...

Тээвэр хөгжлийн банкны 2024 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
3 цаг 29 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

2024 оны 12 сарын 31-ний байдлаар Тээвэр хөгжлийн банкны нийт актив 1.1 их наяд төгрөгт хүрлээ.

Тайлант хугацаанд активын чанарыг сайжруулж, эх үүсвэрийн өсөлтийг хангаж ажилласны үр дүнд цэвэр ашиг 11.6 тэрбум төгрөгт хүрч, зээлийн эрсдэл даах чадварын харьцаа үзүүлэлтийг 87 хувь хүргэн өмнөх оны үзүүлэлтээс 26 нэгж хувь өсгөлөө.

Монголбанкнаас тогтоосон харьцааны шалгуур үзүүлэлтүүд зохистой хэмжээнд байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа үзүүлэлт 31.8 хувь, өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод түвшнийг 13.2 нэгж хувь давуулан биелүүлж 25.2 хувь хүрлээ.

Тээвэр хөгжлийн банк нь тайлант хугацаанд харилцагчийн үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэн төгөлдөржүүлж, эрсдэлийн удирдлага, дотоод үйл ажиллагааг илүү чанаржуулж ажилласны үр дүнд үйлчилгээний хүртээмж, цар хүрээ, үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, урт хугацааны санхүүгийн чадавх, тогтвортой байдлыг ахиулан дээшлүүллээ.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.