2020 оноос Миний Дэлгүүр ХХК нь зах зээлд жижиглэн худалдааны Дискаунтер форматыг улсдаа анхлан нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү формат нь цөөн, оновчтой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт зах зээлийн доод үнээр хүргэдгээрээ онцлогтой.
Зах зээл дээр худалдаалагдаж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгаа тул Миний сүлжээ дэлгүүр Дискаунтер бодлогынхоо хүрээнд хүмүүсийн өдөр бүр хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг ямар нэгэн дундын зуучлагчгүй, зах зээлийн хамгийн доод үнээр хүргэхээр “365” брэнд бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан.
Хэрэглэгчтэй өдөр бүр хамт байдаг “365” брэнд нь одоогоор цагаан будаа, ургамлын тос, даршилсан ногоо, хэрчсэн гурил, угаалгын нунтаг, эдийн саван, аяга таваг угаагч зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Цаашид тус брэндийн бүтээгдэхүүний нэр төрлийг улам нэмэгдүүлэх, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг доод үнээр санал болгох зорилготой юм.
Тус компани нь ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ҮНДСЭН БОДЛОГЫНХОО ХҮРЭЭНД Олон Улсын Чанарын шаардлага хангасан "𝟑𝟔𝟓" брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, стратегийн түншлэл тогтоох, хэрэглэгчдэд хамтын үнэ цэн бүтээх бэлтгэн нийлүүлэгчийн 𝐈𝐈 удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтад дотоодын бэлтгэн нийлүүлэгчдийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын материалыг 2025.01.31-нийг дуустал ЭНЭ холбоосоор хүлээн авна.
Бэлтгэн нийлүүлэгчид санал болгох давуу тал:
Та бүхэн холбогдох материалуудыг хавсарган Миний Дэлгүүр ХХК-ийн ирээдүйн бизнесийн хамтрагч болохыг хүсье.
Холбогдох утас: +976 75756061
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!