Төрийн тэргүүн У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 24-ний Баасан гарагийн 07:00 цагаас нэгдүгээр сарын 25-ны Бямба гарагийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулган гашуудал зарлах тухай зарлиг гаргасан билээ.
Тэгвэл 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдсан Шинэ Үндсэн хуулиас хойш таван удаа гашуудал зарлаж байжээ.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан аймшигт хэрэг гарч, орон даяар гурав хоног гашуудал зарлаж байв
Улсын Их Хурал (УИХ)-ын 2001 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 164 дүгээр захирамжийн дагуу УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Лхамсүрэнгийн Энэбиш 2001 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 12:00 цагт өвчний улмаас зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан зарласан 2001 оны ээлжит бус чуулганаар талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тав хоногийн хугацаагаар орон даяар гашуудал зарласан юм.
2001.10.1 - 2001.10.6
2007 оны зургаадугаар сарын 14-ний өдөр ой, хээрийн түймэр унтраах томилгоотой албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нисдэг тэрэгний осолд өртөн харамсалтайгаар амь үрэгдсэнд эмгэнэн 2007 оны зургаадугаар сарын 22-ний өдрийн 07:00 цагаас 13:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудсан түүхтэй.
2007.6.222008 оны тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюултай үзэгдэлд Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад олон хүн нэрвэгдэж, харамсалтайгаар амь үрэгдсэнд эмгэнэн 2008 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудсан.
Цасан шуурганаар нас барсан хүний тоо 49 хүрч байв.
2008.5.31Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ сарын 17-ны өдөр 83 насандаа таалал төгссөн юм.