Уншиж байна ...

Монголбанк: Жил бүрийн 1, 2 дугаар сард гадаад валюттай харьцах ханш сулрах үзэгдэл ажиглагддаг

А.Ням-Өлзий, iKon.mn
2 цаг 46 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн саруудад ам.доллартой харьцах төгрөгийн ханш аажмаар сулраад буй. Үүний шалтгаан нөхцөлийг Монголбанкнаас тодруулахад дараах хариултыг өглөө. 

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2025 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 3,433.03 төгрөгт хүрч, оны эхнээс 12.57 төгрөг буюу 0.37%-аар, өмнөх оны мөн үеэс 26.52 төгрөг буюу 0.78%-аар тус тус сулрав.

Монгол Улсын эдийн засагт улирлын шинжтэй хэлбэлзэл ажиглагддаг бөгөөд валютын зах зээлийн хувьд жил бүрийн 1, 2 дугаар сард Цагаан сарын баяр, гадаад орныг чиглэх аялал жуулчлал нэмэгдэх, нөгөө талаар хүйтний улиралд уул уурхайн салбарын үйл ажиллагаа удаашрах зэрэгтэй холбоотойгоор гадаад валютын орлого буурч, эрэлт нэмэгдэх, улмаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үзэгдэл ажиглагддаг (Хүснэгт 1-ээс үзэх).

Макро эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл,

  • Банкны системээр дамжиж буй гадаад валютын гүйлгээний мэдээллээс үзвэл 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гарах урсгал орох ургалаас өндөр байв. Тодруулбал, экспортын орлого 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс 47%-аар буурсан бөгөөд Блүмберг агентлагаас мэдээлж буй олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 7.61%-аар, 2025 он гарснаас хойш 6.81%-аар тус тус буурсан байна. Мөн Уул уурхайн биржээр арилжаалагдсан нүүрсний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80%-аар буурсан үзүүлэлттэй байна.
  • Бараа, бүтээгдэхүүний импортын үнийн дүн харгалзах хугацаанд 6%-аар, гадаад улс руу хийх аялал жуулчлал 39%-аар өссөн байна.

Монгол Улсын гадаад валютын зах зээлд цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг бол эрэлт нь олон тооны харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Иймд Монголбанк ханшийн богино хугацааны шинжтэй, огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад шаардлагатай үед тухай бүр оролцож байна.

Зураг 1. Төгрөгийн ханшийн өмнөх сартай харьцуулсан өөрчлөлтийн хувь

зураг
 

Хүснэгт 1. Төгрөгийн ханшийн өмнөх сартай харьцуулсан өөрчлөлтийн хувь

   

Хамрах хугацаа

2000-2024

2010-2024

2020-2024

Жилийн сарууд

1

14.3%

2.7%

1.8%

2

9.1%

0.6%

1.2%

3

-5.0%

-2.4%

3.2%

4

3.3%

4.3%

3.9%

5

-2.9%

2.0%

1.1%

6

6.0%

-0.6%

0.6%

7

18.7%

1.6%

2.5%

8

11.7%

-2.2%

1.8%

9

20.8%

6.0%

4.2%

10

7.8%

-2.1%

1.0%

11

13.6%

-2.7%

0.3%

12

9.3%

0.9%

0.1%