ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу "PISA 2025" гуравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 16-ны хооронд болно

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment(PISA) буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс хоёр дахь удаагаа хамрагдах гэж байна. 

Үнэлгээний үндсэн судалгааг энэ жил гуравдугаар сарын 5-наас тавдугаар сарын 16-нд зохион байгуулахаар товлогдоод буй.

PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

2025 оны үнэлгээний хариу нь 2026 оны сүүлээр гарна

Монгол Улсын 15 настай сурагчид 2022 онд анх удаа дээрх үнэлгээнд хамрагдахад:

Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж үнэлгээ оноо 472
  • Азийн дундаж оноо 451
  • Монгол Улсын оноо 425

Унших чадварын гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж оноо 476
  • Азийн дундаж оноо 427
  • Монгол Улсын оноо 378

Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо

  • OECD-ын дундаж 485
  • Азийн дундаж оноо 449
  • Монгол Улсын оноо 412 байв.
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.167.231] 2025/1/24
Бүр багаас нь "унших" гэдгийг системтэйгээр хүүхдэд эзэмшүүлэхгүй, бас уншиж буй агуулга дээр нь анхаарахгүй байж Дахиад шалгалтад орох оо. Дэлхийгээс .... тэдэн байр ухарсан байна, чадваргүй гэсэн үр дүн гарах болов уу?
0 | 0 Хариулах
Зочин [117.161.57.173] 2025/1/24
Угаасаа багаасаа уншиж сураагүй уншаад ойлгох хичээл ерөөс байхгүй, фб-ээс хархад д гарчиг ч уншаад зөв ойлгож чадахгүй бгаа 2-3н үе бндаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.113] 2025/1/23
энэ удаад хичээдэгиймшүүдээ хүүхдүүд минь
0 | 0 Хариулах