Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

PISA: Цэцэрлэгт тогтмол суралцсан хүүхдийн сурлагын амжилт өндөр байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

PISA бол Сурлагын амжилтын үнэлгээ. Үүнээс гадна амжилтад нөлөөлдөг хүчин зүйлсийг нарийвчилж гаргадаг судалгаа юм.

Судалгааны бас нэг сонирхолтой үр дүн нь цэцэрлэгт хамрагдсан хугацаа ба сурагчдын амжилт.

Үнэлгээнд хамрагдсан 15 настай сурагчдыг цэцэрлэгт хамрагдсан хугацаагаар нь ангилж амжилтыг нь харьцуулжээ. Судлагдахуун тус бүр дээр тооцоолол хийж үзэхэд Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хугацаа нэг жилээр нэмэгдэхэд

  • Математикийн оноо 40.4,
  • Унших чадварын оноо 10.5,
  • Байгалийн ухааны оноо 9.6-аар өссөн байна.
зураг
 

2023 оны долдугаар сард батлагдсан Боловсролын багц хуулиар цэцэрлэгт хамрагдаж эхлэх насыг хоёр байхаар хуульчилсан. Мөн 2022 оны хичээлийн жилээс эхлэн “сугалааны цэцэрлэг”-ийн тогтолцоог халж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах болсон нь цаашид сурлагын амжилт өсөх бас нэг хүчин зүйл юм. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хамран сургалт 94.8 хувьд хүрээд байна.

 

Эх сурвалж: БШУЯ