"PISA 2025" турших судалгаанд 32 сургуулийн 2,436 сурагч хамрагджээ
Манай улс 2022 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-д хамрагдаж, 2023 оны арванхоёрдугаар сард үр дүнгээ хүлээн авч байв.
Ирэх жил уг үнэлгээнд дахин хамрагдахаар болоод буй бөгөөд турших судалгааг зохион байгуулж, дуусжээ. "PISA 2025" турших судалгаанд 32 сургуулийн 2,436 сурагч, мөн тооны эцэг эх, асран хамгаалагч болон байгалийн ухааны 154 багш хамрагдсан тухай Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс мэдээлсэн юм.
Монгол Улсын 15 настай сурагчид 2022 онд анх удаа дээрх үнэлгээнд хамрагдахад:
Математикийн хичээлийн гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж үнэлгээ оноо 472
- Азийн дундаж оноо 451
- Монгол Улсын оноо 425
Унших чадварын гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж оноо 476
- Азийн дундаж оноо 427
- Монгол Улсын оноо 378
Байгалийн ухааны хичээлийн гүйцэтгэлийн оноо
- OECD-ын дундаж 485
- Азийн дундаж оноо 449
- Монгол Улсын оноо 412 байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
