Мэргэжлийн сүмо бөхийн Нэгдүгээр сарын тэмцээний 12 дахь өдөр озеки Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 14-өөс барилдаж буй Казахстаны Кинбозантай хүч үзлээ.
11 өдрийн дараах байдлаар ганцхан удаа башёг тэргүүлж байсан Кинбозаныг Хошорюү С.Бямбасүрэн ялснаар даваа, унааны зөрүүгээ ойртуулав.
Тэмцээнийг тэргүүлэгчдийн нэг Охо манай сүмоч Киришима Б.Лхагвасүрэнд унаснаар ижилхэн есөн даваа, гурван унаатай боллоо.
Эхний гурван өдөр дараалан унасан Б.Лхагвасүрэн алдаагаа залруулж, сүүлийн есөн барилдаандаа ялснаар тэргүүлэгчдийн эгнээнд орсон юм.
Одоогоор Кинбозан 10 даваа, хоёр унаатай байгаа бол Хошорюү С.Бямбасүрэн тэргүүтэй дөрвөн бөх гурван унаатай нэхэж явна.
Энэ удаагийн тэмцээнд сайн барилдвал ёкозүна цолын болзол сонсоод байсан Котозакүра Такерүфүжид ялагдсанаар дахин унах эрхгүй боллоо. Тэрбээр үлдсэн өдрүүдэд бүгдэд нь ялж байж 50 хувийн амжилт үзүүлэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!