Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг, мэдээллийг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэх зорилгоор “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Монголын хамгийн өндөр дүнтэй буюу 370,000,000.00 төгрөгийн шагналын сантай тус уралдаан нь шударга өрсөлдөөн дор өрнөснөөс өөрийн ам.долларын хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 оролцогч ялагчаар тодорлоо.
Эдгээр ялагчид нь нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрх болон 20,000,000.00 төгрөгийн эзэн болж байна.
Уралдаан нь Голомт Капитал үнэт цаасны компанийн 2019 онд Монголд анх удаа нэвтрүүлсэн дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээнд тулгуурлан явагдсан байна.
Тус платформ нь дэлхийн 33 улсын 150 хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй 600+ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 25 валютаар арилжаа хийх боломжийг олгодог.
Мөн уралдаанд оролцогчдыг олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр тогтмол хангаж чадавхжуулсан байна.
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааны мэдээллийн ивээн тэтгэгчээр Lemon Рress хамтран ажилласан бол уралдааны үнэн бодит, хараат бус байдалд олон улсын Нексиа Аудит компанийн салбар Нексиа Глобал Монголиа Аудит ХХК хөндлөнгийн хяналт тавин ажиллажээ.
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдаанд идэвхтэй оролцсон нийт харилцагчдадаа өндөр амжилтыг хүсэн ерөөж, хөрөнгө оруулалтын замнал нь дардан байж, шийдвэр бүхэн нь оновчтой байхыг хүсье!
Хэрэв та Голомт Капитал ҮЦК-ийн мэдээлэл, судалгаа, сургалтыг тогтмол авч дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавихыг хүсвэл бид таныг замчлах болно.
Гадаад арилжаанд оролцох: forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
-------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх:
📲 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
📲 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!