Уншиж байна ...

Ж.Батдорж: Халиа тошинд автсан 80 айлын гэртээ орох орц, гарцыг чөлөөтэй болгосон

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татжээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт 80 гаруй өрх халиа тошинд автаж, дуудлага өгсний дагуу тус байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч, ахин халиа тошин халах эрсдэлгүй болгосон байна.

Энэ талаар Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газрын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төгөлдрийн гүүр орчмын хэсэгт үерийн барилга байгууламж байхгүй. Шуурхай  арга хэмжээ авч 7,500 метр.куб суваг татаж, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг хангаж байна.

Мөн авто замын хоёр гүүрэн гарцыг гаргаж, явган замын дөрвөн гүүрийг чөлөөллөө.

Бид сүүлийн 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын гэртээ орох орц, гарцыг чөлөөтэй болголоо. Одоо сувгаас ус халих эрсдэлгүй болсон” гэв.

Булгийн ус ундаргатай газар болон хөрсний ус ихтэй газарт байгаа айл өрхүүдийг газар чөлөөлөлтдөө идэвхтэй хамрагдахыг тэрбээр уриаллаа.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг