Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусжээ.
Зоорьгүй, хоёр давхар бүхий тус барилга нь бүлгийн өрөө, багш нарын өрөө, спорт заал, эмчийн өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна.
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэжээ.
Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас есөн сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулжээ.
Харин 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!