• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: 2025 онд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар шинэчлэн баталдаг.

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болно. Иймд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ үүний хоёр хувиар тооцогдон шинэчлэгдсэнийг Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас танилцуулаа. 

Тодруулбал 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр 15,840 төгрөг төлөх юм. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэд:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
  • малчин
  • их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч.

Харин төрөөс хариуцан төлөх иргэд гэдэгт

  • 0-18 насны хүүхэд
  • тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
  • нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн
  • хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэдтэй бол гурван нас хүртэл нь өсгөн бойжуулж буй эх эсвэл эцэг
  • хугацаат цэргийн алба хаагч
  • ял эдэлж байгаа ялтан хамаарна.
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Гүндалай [202.126.89.124] 2025/4/3
МЙ91081213
0 | 0 Хариулах
2 оюутаны ээж [66.181.186.163] 2025/3/26
Оюутан яагаад ххдх-ээр 13200 төлөх вэ. Орлогогүй Оюутан яагаад хөнгөлөлт байдаггүй юм бэ.
0 | 0 Хариулах
иргэн [43.228.130.169] 2025/2/26
даатгалаар үзэж байгаа гээд баахан ажил хийлгээд,санхүүжилт мөнгөө авий гэхээр урдаас мөнгөө байхгүй ээ гэж авдаг шдээ,Зүгээр л бүх үйлчилгээ төлбөртэй болго,Хүмүүс ч эрүүл мэнддээ анхаарах байх,ер нь мэндийн үйлчилгээ үнэтэй байх ёстой,
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2025/2/1
11-11 ярьж хэлье. Эн нэг нийгэмийн даатгалтай хамт авч байна уу
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2025/2/1
1111 бүгд хэлээрэй Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалцгаая.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2025/2/1
Та нар хүмүүсийг ялгавартай үзэж болохгүй шүү. Яг адилхан ЭМД ийг 792000 төгрөгнөөс 2 хувийг төлнө. Яагаад ард иргэдэдийг ялгавартай үзэж болохгүй хуулиа буцааж ав
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.207] 2025/1/26
ЭМД бол харин утгагүй хямд байгаа юм биш үү. Хүн ямар нэг өвчин туслаа гэхэд муу ч гэсэн түргэн тусламж ирнэ, эмнэлэгт хэвтүүлнэ, эмчилнэ. Онолын хувьд эдгээнэ. Тэгэхэд саяхан болтол сайн дураарааөөрөө төлдөг нь 6600 ₮ төлж байлаа. Нэг кг махнаас хямд байна. Эмч нарын цалин, даатгалтай эм эд нарыг чинь эндээс л төлж байгаа шүү дээ. Энэ даатгалынхаа төлбөрийг нэмж байж эрүүл мэндийн систем сайжрана. Дундуур нь нөгөө банкуудтай нийлж идчихгүй л бол.
0 | 0 Хариулах
Орхон [59.153.115.20] 2025/3/13
Яахаараа бусдын төлсөн ЭМД-ын төлбөрөөс эмч нар цалинждаг билээ?????
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.28] 2025/1/22
Юу вэ өөрөө хариуцан төлөх иргэн 1%-аар төлдөг шүү дээ. Хуулиа хараачээ.
8 | 0 Хариулах
Дожоо [202.55.188.36] 2025/1/20
Арай биш бна өвдөөд хэвтэж бгаадл үхэл гэж бна шүү дээ төлөх нэг нь бхад ажил орлогүй нь яахын хүний амьдралын тэгш биш МАН идчээл иргэдийн нурууг хугалж байдаг арчаагүй төрчингүүд
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/20
Энэ тоо удаж гарч байна. он гарахаас өмнө гаргах ёстой мэдээлэл. Хуудаснаас нь хайгаад олдохгүй үйлээ үзсэн !
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.106] 2025/1/20
Юуны ч татвараар жинхэнэ дарамтлах юм . Энэ засаг онколдох нь ээ
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.29] 2025/1/20
Иргэд ээ боддоггүй харалган төр. Эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй шүүдээ
4 | 1 Хариулах
Зочин [202.21.100.164] 2025/1/20
Uhsen baas Naad dampuurtsan novshiin san nertei ymand 1 ch tugrug ugmuurgui bn!!!!!!!!!!!!!!!!!!!!. Ene bol zugeer l bolovson deerem daranguilal
4 | 0 Хариулах
Зочин [111.193.183.188] 2025/1/20
EMD bas arai gaigui, ter tetgeveriin san bol shuud deerem.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/20
Ийм хямдхан эрүүл мэндийн даатгал гэж хаа ч байхгүй шүү. машинд мөргүүлээд мөнгөө бариад хувийн эмнэлэгтээ очоорой !
1 | 0 Хариулах
МАН бол монголын дайсан [66.181.160.77] 2025/1/20
эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаг биш ямар ацаа хийж тэрийг төлөх ёстой вэ. өмхий МАНин хулгайчууд нь эхлээд энэ даатгалын сангуудын мөнгийг хаачуулснаа тайлагна.
15 | 1 Хариулах
йыб [180.149.80.134, 147.161.192.122] 2025/1/20
Чи наад зах нь гэмтэж бэртчээд гэмтэл ороод гар хөлөө гипсдүүлэх, даралт чинь ихсээд түргэн дуудах энэ тэр чинь эрүүл мэндийн үйлчилгээ юм байгаа биз дэ? ЭМД төлөхгүй гэвэл Америк шиг мөнгөө төлж чадахгүй бол хугарсан хөлөө санжуулчаад гэртээ сууж байх сонголт л үлдэнэ.
6 | 3 Хариулах
Зочин [202.21.100.164] 2025/1/20
Ter songoltiig ni ugulduu. Deeremchinl songoltgui mungiig ni huchindej avdiin.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/20
Хөгшрөхөөрөө яаж гуйгаад үзүүлээд явж байх бол !
0 | 1