Авто спортын олимп гэгдэх "Дакар Ралли 2025"-ын мотоциклийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн П.Мөрөн өнөөдөр эх орондоо ирлээ.
Энэ жилийн тэмцээн Саудын Араб улсад болсон. 47 жилийн түүхтэй авто уралдаан зургаа дахь удаагаа Арабын хойгийн нутагт болсон юм.
Манай уралдаанч 14 хоногийн турш 8,000 км замыг 101:21:18 цагаар барианд орж, 76 дугаар байрт орсон билээ.
П.Мөрөн "Дакар 2025" уралдааны талаар "Энэ тэмцээнд оролцохын тулд нийт 26 хоног яваад ирлээ. 14 хоногийн турш 8,000 км замыг 60 гаруй орны тамирчид уралдаж, өрсөлдлөө. Техникийн саатал гарсан ч замаа амжилттай дуусгасан.
"Дакар" уралдаанд мотоциклийн төрлөөр мөрөө гаргасан Монголын долоо дахь тамирчин, хамгийн залуу нь гэдгээрээ онцлог байлаа. Ах нарынхаа амжилтыг буухиалаад 145 тамирчнаас барианд орсондоо баяртай байна" гэж онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!