Нэгдүгээр сарын 20-29-нийг хүртэлх ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах юм байна.
Хур тунадас:
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Нэгдүгээр сарын 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, Нэгдүгээр сарын 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус,
Хур тунадас: Нэгдүгээр сарын 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24..-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
Нэгдүгээр сарын 25-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29..-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -24..-29 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!