АНУ-ын Миннесота мужид энэ сарын 15-наас 26-ныг дуустал "World Snow Celebration" буюу цасны баяр болж байна.
Энэ үеэр цасан баримлын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болсон юм. Энэ удаагийн тэмцээнд Канад, Дани, Тайвань, Мексик, Энэтхэг, Монгол, Испани, Финланд, Перу, Мальта, Их Британи болон АНУ-ын баг оролцжээ.
Уг тэмцээнд оролцох хүсэлтээ ирүүлсэн багуудыг тусгай шүүгч нар шалгаад оролцох эрх өгдөг журамтай.
Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Монголоос "Team Falcon" баг өрсөлдсөн юм. Г.Баянмөнх ахлагчтай уг багт Ц.Батмөнх, И.Амар, М.Дорждамба нар багтжээ.
Тэд "Voice" бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн байна.
Харин хоёрдугаар байрт Мексик уран бүтээлчдийн "Trapped" орсон бол гуравдугаарт байранд Тайванийн "Whispers in the Breeze" шалгарсан юм. Харин үзэгчдийн болон уран бүтээлчдээс авсан санал асуулгаар Тайвань урлаачдын бүтээл шилдгээр тодорчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!