Уншиж байна ...

Өнөөдөр Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай

М.Батчимэг, ikon.mn
4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны нэгдүгээр сарын 20-ны 08:00-20:00 цаг хүртэлх хагас хоногийн цаг агаарын мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Өнөөдөр Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

Том дэлгэцээр үзэхэд тохиромжтой тул утсаар харах бол ЭНД ДАРНА УУ. 

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -7…-9 градус хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -7…-9 градус хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -9…-11 градус хүйтэн байна.