Эдинбургийн гүнгийн ахайтан Софи 60 насныхаа ойд зориулан шинээр хөрөг зургаа татуулсныг Букингэмийн ордноос өчигдөр нийтэд танилцуулжээ.
Өнөөдөр буюу Даваа гарагт түүний нас сүүдэр 60 хүрч байгаа.
Софи бол Чарльз хааны хамгийн бага дүү хунтайж Эдвардын гэргий юм.
Тэрбээр энэ сарын эхээр хувцас загварын гэрэл зурагчин Кристина Эбензэрээр уг хөргөө татуулжээ.
Софи ахайтан нэр хүнд нь өсөж буй залуу эмэгтэй гэрэл зурагчныг дэмжих зорилгоор сонгосныг Букингэмийн ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Тэрбээр өнөөдөр төрсөн өдрөө нөхөр Эдинбургийн гүнгийн хамт гэртээ даруухан тэмдэглэх гэнэ.
Хунтайж Харрис ордноос явж, Эндрью хэрэг төвөгт холбогдож, Уэльсийн гүнж Кэйтийн эрүүл мэнд муудсан зэрэг шалтгаануудын улмаас сүүлийн жилүүдэд Софи ахайтны хааны гэр бүлд гүйцэтгэх үүрэг нэмэгдээд байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Британийн хааны гэр бүлийнхнээс анх удаа Украин улсад айлчилж, ерөнхийлөгч Зеленский, түүний гэргий Олена нартай уулзаж байв.
60 насныхаа ой дээр Софи ахайтан хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө үйл хэрэгт үргэлжлүүлэн зүтгэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг Букингэмийн ордон мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!