Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа багийн Ар зүрх гэдэг газар өвс шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 15:38 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын хураалттай 1,000 боодол өвснөөс 60 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!