Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т
10:00 цагт Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглосон тухай Засаг даргын захирамж гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Төв талбайд
11:00 цагт Эрх Чөлөөний Эвсэл намын Э.Одбаяр нарын таван гишүүн Засгийн газар огцрохыг шаардаж, өлсгөлөн зарлана.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11:00 цагт “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи”-ийн үйл ажиллагааны талаар хүү Ц.Зориг, үүсгэн байгуулагч Ц.Жамбалсүрэн, Л.Хайсандай нарын эрдэмтэд мэдэгдэл хийнэ.
Интерном их дэлгүүрт
13:00 цагт Монгол төр-Эмэгтэйчүүд номын нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!