"Насны хишиг" тэтгэмжид шинээр хамрагдах 65 нас хүрч байгаа ахмадуудыг хүсэлтээ гаргахыг харьяа сум, хороодынх нь Засаг даргын Тамгын газраас санууллаа.
Тодруулбал 1959 оны долдугаар сарын 16-наас 1960 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд төрсөн ахмад настан халамжийн нэгдсэн систем ehalamj.mn болон сум, хорооныхоо хөдөлмөр, халамжийн мэргэжилтэнд хандаж, хүсэлтээ гаргах боломжтой юм.
Харин өмнө нь авч байсан ахмадууд хүсэлт гаргах шаардлагагүй.
Эх сурвалж: Баянгол дүүргийн III хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!