Энэ сарын 20-ноос 22-ныг дуустал “Москва 1980” олимпын хүрэл, “Мехико 1978” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт, Монгол Улсын Аваргад хамгийн олон буюу 12 удаа түрүүлсэн гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэмжит чөлөөт бөхийн 2025 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-д нээлтээ хийлээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 76 кг, эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг-д медальтнуудаа тодруулж байна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, С.Цэрэнчимэд нар шигшээд үлдсэн юм.
Уг барилдаанд С.Цэрэнчимэд 16:14-өөр өрсөлдөгчөө ялснаар улсын аварга боллоо.
Тэд өнгөрсөн жил УАШТ-ий финалд таарахад П.Орхон ялж байв.
Тэгвэл энэ удаад С.Цэрэнчимэд ялснаар улсын аваргад долоо дахь түрүүгээ хүртэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!