Энэ жил трамвайны шугамыг барьж эхлэхээр шийджээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр уг шугамын ТЭЗҮ-ийг Түгжрэлийг бууруулах төслийн нэгж, Зураг төслийн хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын 1-нд дуусгана. ТЭЗҮ-ийг хийж дуусгасны дараа олон улсын нээлттэй тендер зарлана. Нийслэл өөрийн санхүүгийн ачаалалд тохируулж, Степпе Арена/Мөсөн өргөө/-Сүхбаатарын талбай чиглэлд трамвай явуулах юм байна.
Энхтайвны гүүрэн дээгүүр трамвай явуулахын тулд явган хүний замын хажуугаар гүүрний хоёр талаар металл хийцтэй зам тавих, даацыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажил энэ жил хоёр байршилд хийгдэхээр болжээ. Тодруулбал МСМ, АПУ компаниас Энхтайвны гүүр чиглэлийн замын уулзварыг өргөтгөх юм байна.
Ирэх жил 120 мянгатын Тэмээтэй хөшөөнөөс Сүхбаатарын талбай хүртэлх замыг тус бүр хоёр эгнээгээр нэмэгдүүлэх тендерийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зарлах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!