Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт автомашин шатсан таван дуудлага бүртгэгджээ.
Галын шалтгаан нөхцөл нь цахилгааны гэмтэл, ил гал байна. Тодруулбал автомашиныг ил галаар бамбардаж асаах нь шатах нөхцөлийг бүрдүүлсэн болохыг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ.
Иймд жолооч нар автомашины аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!