Нийслэл хотын авто замын гүүрэн байгууламжуудад халиа тошингийн шугаман хэмжилт хийж, суваг татах болон мөсийг зөөж тээвэрлэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 14 байршилд халиа тошин үүсжээ.
Энэ талаар "Геодези Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын талбайн инженер Ж.Батдорж “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Толгойтын сувагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр шугаман тэмдэглэгээ тавьсан. Өнөөдрийн байдлаар мөсний түвшин 1 метр 17 см дээшилсэн байна.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Дэнжийн 1000”-н гуравдугаар суваг 1 метр 30 см, Сэлбэ голын мөсний түвшин 30 см дээшилсэн” гэж мэдээллээ.
Инженер, техникийн ажилчид өдөр тутамд мөсний түвшнийг шалгаж, шугаман тэмдэглэгээ хийснээр долоо хоног бүр авах арга хэмжээг төлөвлөдөг гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!