Нэгдүгээр сарын эхний арав хоногийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай (1 дүгээр зураг) байна.
Зудын байдалд үнэлгээ:
Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань, цагаан зудын (7 аймгийн 18 сум),
Салхины хурд тал хээр болон говийн зарим нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахуй орсон байна.
МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир сүү бэлтгэх, мал оторлуулах ажлууд үргэлжлэн хийгдэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!