ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Гантөмөр: Төгсбуянтаар тооцоход шинийн 1-нд байх ёстой сар нь битүүний үүрээр тохиох учраас Цагаан сарын баяр шинийн нэгэнгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Билгийн тооллын 17 дугаар жарны хөхөгчин Могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ны өдөр эхэлнэ. Энэ жилийн тухайд шинийн 1-ний өдөр тасарсан учраас хоёрдугаар сарын 28-нд битүүн, гуравдугаар сарын 1-нд шинийн 2-ны өдөр тохиож байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад буй. 

Мөн монголчууд билгийн тоолол хөтөлж эхэлснээс хойш анх удаа гуравдугаар сард цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байгаа нь содон зүйл юм. Энэ талаар бид өмнө нь МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Ц.Гантөмөрийн Монгол билгийн тооллын цаг тооны бичиг ашиглан мэдээлэл бэлтгэж байсан билээ. 

Харин энэ удаад түүнтэй бидний хэрэглэж буй Төгсбуянтын зурхайд цагаан сарыг хэрхэн тооцдог, шинийн 1-ний өдөр яагаад тасарсан, цаг тооны бичгээ шинэчлэх шаардлагатай эсэх талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна. 


- Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

- Би 2000 онд МУИС-ийн физикийн ангийг төгсөөд Физик технологийн хүрээлэнд нэг жил ажилласан. Үүний дараа Нидерландад математикийн чиглэлээр магистр докторын зэрэг хамгаалсан.

Үргэлжлүүлэн АНУ-ын Сандего хотын Калифорнийн их сургуульд гурван жил пост-доктороор суралцаж, судалгаа хийхийн хажуугаар хичээл заадаг байлаа. 2009 онд Канадын МакГилл их сургуульд профессор болж, математикийн хичээл зааж байгаад цар тахлын дараа Монгол Улсын Их Сургуульд багшилж байна.

- Та билгийн тооллын цахим цаг тооны бичиг зохиож, олон мянган жилийн тооцооллыг хийсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

- Манай улсад цагаан сар хэзээ болох вэ гэдэг сэдэв олон нийтийн анхаарлыг татдаг. Би оюутан байхдаа Л.Тэрбиш гэдэг хүний цаг тооны бичгийг хараад яаж тооцож буйг их гайхсан. Ямар дүрэм баримталж, яаж тооцож байгаа нь миний сонирхлыг татсан учраас хайсан боловч олдоогүй.

Гандангийн лам нар манай сургуулийн оюутнуудад ямар нэгэн дүрэм баримталж, тоо нэмж хассанаар цагаан сар хэзээ тохиохыг олдог хэмээн зааж өгсөн байсан. Үнэн хэрэгтээ тэр дүрэм тоог яагаад хэрэглэж байгаа талаар бичиж үлдээсэн зүйл байгаагүй.

2016 оны үед Европын нэгэн математикч Төвөдийн цаг тооны бичгийн талаар судлаад, эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байсныг би олж уншсан. Энэ бичвэрт монгол цаг тооны бичгийг хэрхэн хөтөлдөг талаар тооцоо хийсэн байсан. Би тэр тооцоог нь аваад Төгсбуянтын зурхайг ашиглаж цахим цаг тооны бичиг бүтээсэн. Миний цахим цаг тооны бичиг Л.Тэрбишийн тооцоололтой яг таарч байгаа. 

Буруу тооцоолол хийсэн бол өдөр алгасах, давтагдах зэрэг нь зөрөх магадлалтай. Гэтэл олон мянган жилийн тооцоолол нь яг таарч байгаа юм. Тэгэхээр Л.Тэрбиш гуай тодорхой дүрэм баримталж цаг тооны бичгээ зохиосон гэж болно. 

"тавдугаар ангийн мэдлэгтэй, дөрвөн аргын тоондоо сайн хүн Төгсбуянтын зурхайн 20 дүрмийг сайн мөрдөөд байвал тооцоолол хийж болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Тодорхой дүрэм баримталж цаг тооны бичгийг бүтээдэг талаар ярилаа. Ямар дүрэм баримталдаг талаар уншигчдад мэдээлэл хуваалцана уу?

- Бидний өдөр тутамдаа ашигладаг Аргын тооллын Григорын календарь буюу цаг тооны бичиг нь дөрвөн жил тутамд нэг удаа 366 хоногтой байдаг. Эсвэл дөрөвт хуваагддаг жилүүдэд хоёрдугаар сар 29 хоногтой гэсэн үг юм. Өдөр шөнө тэнцдэг үзэгдлийг заавал гуравдугаар сарын 22-нд тааруулахын тулд иймэрхүү байдлаар явж байгаа. 

Хэрэв жил бүр 365 өдрөөр яваад байвал нэгдүгээр сард хаврын өдөр шөнө тэнцэж, есдүгээр сард өвлийн улирал эхлэх магадлалтай. Тиймээс дөрвөн жил тутамд нэг өдөр нэмж өгдөг. Гэхдээ дөрвөн жил тутамд нэг өдөр нэмэх аргыг МЭӨ 45-1500 он хүртэл Европт Юлийн календарь гэдэг нэртэйгээр мөрдөж байсан. Юлийн календарь нь мянган жилийн дараа буюу 1500-аад онд арван өдрөөр зөрчихсөн. 1500-аад оны үед өдөр шөнө тэнцэх үзэгдэл гуравдугаар сарын 11-нд тохиож байсан гэсэн үг. 

Тиймээс Юлийн календарийг шинэчилж Григорын календарийг гаргаж ирээд арван өдрөөр алгасаж тоолсон. Жишээлбэл Григорын календариар зууд хуваагддаг жилийг 366 хоногтой биш гэж үзээд 400-д хуваагддаг бол мөн гэж тооцсон. Үндсэндээ энэ календарь гуравхан дүрэмтэй. 

Харин Төгсбуянтын зурхай нь үүн шиг атлаа ойлгоход хэцүүхэн 20 гаруй дүрэмтэй юм. Гэхдээ тавдугаар ангийн мэдлэгтэй хүн тэр 20 дүрмийг сайн мөрдөөд байвал тооцоолол хийж болно. 

- Энэ жилийн хувьд шинийн 1-ний өдөр тасарсан. Шинийн 1-ний өдөр яагаад тасарсан бэ? 

- Бид билгийн тооллын хаврын эхэн болон дунд сараа заавал хаврын улиралд байлгах ёстой. 6000 оноос билгийн тооллын хаврын эхэн сар зуны улиралд тохиож байгаа нь утгагүй зүйл. 

Өдөр тасарч байгаа нь сарын байрлалтай холбоотой үзэгдэл юм. Битүүний өдөр гэдэг нь өвлийн адаг сарын 30-н буюу сар, нар хоёр зэрэгцэж сар харагдахгүй болж байгаа гэсэн үг.

Бид сарны хөдөлгөөнийг харж он тооллоо хөтөлдөг. Нарыг тэнгэрт хөдөлгөөнгүй байна гэж төсөөлбөл, газар дээрээс харахад сар дэлхийг баруунаас зүүн тийшээ тойрон эргэлдэж байдаг. Ингэж яг нэг бүтэн тойроод ирэх хугацааг нь бид билгийн сар эсвэл зүгээр сар гээд байгаа юм.

Нийт 360° өнцгийг сар 29.5 хоногт тойрч байна гэхээр хоногт 12.19° өнцгөөр, цагт ойролцоогоор 0.5° өнцгөөр шилжинэ. Сар нарыг дайрч өнгөрөхдөө ихэнх тохиолдолд яг урдуур нь ордоггүй (тэгвэл нар хиртэлт болно), гэхдээ маш ойрхон зөрж өнгөрдөг.

Нар сар хоёр хоорондоо хамгийн ойртож ирэх мөчийг "сар битүүрэх" гэх бөгөөд энэ мөчөөс 0° гээд тоолбол сарны байрлал 90° дээр ирэхэд тал сар, 180° дээр ирэхэд тэргэл сар тохиох гэх мэтчилэн явна. Байрлал заасан энэ өнцгийг нар сарны хоорондох өнцөг гээд бодчиход нэг их алдахгүй

зураг
 
Сарны арвидал хомсдолын үе буюу билгийн сар нь 29.5 хоног байдаг бол сарны дэлхийг тойрох үе буюу одны сар нь 27.3 хоног байдаг. Энэ хоёр хугацаа хоорондоо зөрөөтэй байгаа нь дэлхийн нарыг тойрох хөдөлгөөнтэй холбоотой (Хамгийн баруун гар талд ногооноор будагдсан хэсгийг хар).

Аргын тоололд өдрийг 00:00 цаг эхэлнэ гэж үздэг. Харин билгийн тоололд өдрийг нар ургах үед эхэлдэг хэмээн тооцдог. Тэгэхээр нар ургаагүй байвал өчигдөр гэсэн үг. Энэ жилийн хувьд шинийн 1-нд байх ёстой сарны хөдөлгөөн битүүний үүрээр тохиож байгаа гэж болно. Гуравдугаар сарын 1-ний үүр цайх үед үзэгдээд алга болно. Харин гуравдугаар сарын 1-ний шөнө дунд шинийн 2-ны сар үзэгдэнэ.

"энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний сар нэлээд хуучирчихсан байх учраас тасарсан гэж тодорхойлоод байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Шинийн 1-ний сар гуравдугаар сарын 1-ний хэдэн цагийн үзэгдээд алга болох вэ? 

- Төгсбуянтын зурхайд байдаг сар нарны явдлын тооцооллоор бол энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний сар нэлээд хуучирчихсан байх учраас тасарсан гэж тодорхойлоод байгаа. Шинийн 1-ний сар байх ёстой хэмжээ, хугацаанаасаа жаахан томорчихсон байх учраас шинийн 2-ны гэж нэрлээд байгаа.

Тэргэл сарыг шинийн 15-нд тааруулдаг шиг сарны хэмжээнээс хамаарч тухайн өдрийн он сарыг тааруулж буй хатуу дүрэм Төгсбуянтын зурхайд үйлчилдэг. Сарныхаа хэмжээгээр тухайн өдрөө шинийн 1, 2-н гэж нэр өгөөд явдаг. 

Бид Төгсбуянтын зурхайгаар цагаан сараа тэмдэглэдэг. Тэгэхээр энд хоёр том асуудал гарч ирнэ. Эхнийх нь Төгсбуянтын зурхайд яагаад ийм асуудал гарч байна вэ. Нөгөөх нь ямар цаг тооны бичиг ашиглаж цагаан сараа тэмдэглэх вэ гэдэг асуудал юм. Төгсбуянтын зурхайг ашиглахыг хүсвэл шинийн 1-ийг тасруулаад ч болтугай тэмдэглэх ёстой. Гэтэл надад таалагдахгүй байна гээд өөрчилж болохгүй.

- Монголчууд сарны хөдөлгөөнийг ашиглаж хаврын тэргүүн сарын шинийн 1-ийг тооцож байна. Хятадууд нарны хөдөлгөөнөөр цаг тооны бичгээ тооцдог. Тиймээс бидний тоолол нэг сараар зөрдөг хэмээн лам нар яриад байдаг. Энэ ямар учиртай вэ? 

- Хятадууд бидэнтэй ижилхэн сарны хөдөлгөөнийг тооцож цаг тооны бичгээ хөтөлдөг. Дүрэм нь арай өөр гэх үү дээ. Хятадын цаг тооны бичиг нь манай Төгсбуянтын зурхай шиг 20 дүрэмтэй биш. Байгаль дээрх сар, нарны хөдөлгөөнийг шууд ажигладаг. Тэд ойрын жилүүдийн сар, нарны хөдөлгөөнийг ажиглаж хаврын тэргүүн сараа эхлүүлж байгаа.

Төгсбуянтын зурхайн сар нарны хөдөлгөөнийг тооцдог хэсэг тийм ч нарийн биш. Нарийн бус тооцоолол дээрээ үндэслэж өнөөдөр хэд дэх өдөр вэ гэдгийг гаргадаг дүрэм бий.

Харин хятадуудын тоололд нар, сарны хөдөлгөөнийг манайх шиг тооцоолдог хэсэг байхгүй. Ямар ч хамаагүй аргаар тооцоолж болох бөгөөд нар сар тодорхой нэг байрлалд байвал өнөөдөр ийм өдөр шүү гэсэн хатуу дүрэм бий. 

Төгсбуянтын зурхайн сар нарны хөдөлгөөнийг тооцдог хэсгийг нарийвчилсан ч Хятадуудын тооллоос зөрнө. Манай тоолол өдөр алгасах дүрэмтэй бол Хятадын цаг тооны бичиг ийм дүрэм байхгүй.

Бид 15-ны сарыг заавал тухайн сарынхаа 15-ны өдөр тааруулахын тулд өдөр алгасдаг. Хятадуудын хувьд 15-ны сар хэзээ байх нь хамаагүй, өдөр алгасахгүйгээр 1-29 хүртэл дугаарлаад явчихдаг гэж болно.

"Төгсбуянтын зурхайгаар удаан яваад байвал цагаан сар тохиох өдөр 1,000 жил тутамд нэг сарын зөрүүтэй болж эхэлнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Таны цахим Монгол цаг тооны бичигт тооцоолсноор 6,000 оноос цагаан сар долдугаар сард болохоор байсан. Энэ нь ямар учиртай вэ?

- Төгсбуянтын зурхайг 1400-аад оны үед Григорын календарь шиг тааруулчихсан. Төгсбуянтын зурхайгаар удаан яваад байвал цагаан сар тохиох өдөр 1,000 жил тутамд нэг сарын зөрүүтэй болж эхэлнэ.

Манайх хэрэглэж эхэлснээс хойш 600 гаруй жил дараагаас цагаан сар нь 17 хоногоор зөрчихсөн явж байгаа. Тодорхой дүрмээ дагаад бодож байгаа учраас цаг тооны бичгийн буруу биш. Манай цаг тооны бичгийн нар, сартай хэрхэн зохицох ёстой вэ гэдгийг тааруулсан тооцоолол нь урт хугацаандаа зөрчихсөн байгаа юм. 

- 2100 оноос цагаан сар гуравдугаар сард тохиох нь энгийн үзэгдэл болж эхлэх юм байна. Төгсбуянтын зурхайг шинэчлэх шаардлагатай юу? 

- Төгсбуянтын цаг тооны бичиг нарны явдалтайгаа зөрж эхэлсэн байгаа. Тиймээс бага зэрэг засвар хийх шаардлагатай. Нартай зөрж байгааг нь буцааж, дүрмийг нь өөрчилдөг ч юм уу. 

Билгийн тоолол нь 1027 оны үед Энэтхэгээс Төвдөд орж ирсэн нар сарны хөдөлгөөнийг тооцоолдог арга юм. Үүнийг 1447 онд Төвдүүд шинэчлэхдээ анхны зарим дүрмүүдийг нь сайжруулж, заримыг нь жаахан муутгасан. Үүнийг нь сүүлд 1786 онд манайд оруулж ирсэн. Хэрэв Энэтхэгээс оруулж ирсэн дүрмээрээ явсан бол 1,000 жил тутамд нэг сараар зөрөх алдаа нь бага байх ёстой байсан. 

Тооцоолол хийхэд амархан болгохын тулд өөрчилсөн байж магадгүй. Монголчуудын газар нутаг, цаг агаарт тааруулж өөрчилсөн гэж яриад байдаг. Энэ бол дэгстүүлсэн яриа юм. Төвөдөөс орж ирсэн дүрэм, тооцоолол яг ижилхэн байгаа.

Цаг тооны бичиг энгийн байх ёстой. Хятадууд Манжийн хааны үед цаг тооны бичгээ сар нарны бодит хөдөлгөөнтэй холбоотой Астрономийн календариар сольсон. Төгсбуянтын зурхайн сар, нарны хөдөлгөөнийг тооцдог хэсгийг болиулчхаж болно. Яг хятадууд шиг сар, нарны хөдөлгөөнийг тооцож болно. Орчин үеийн нарийн тооцдог аргаар шинэчлэх шаардлагатай. 

Хятадуудтай ижилхэн болно гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ манай тооллын өдөр алгасдаг, нэмдэг, илүү сар нь хэвээрээ байх учраас ялгаатай байдлаар цаг тооны бичгээ зохиох юм.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
91
Зураг
ТЭНЭГЛЭЛ
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
142 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.93] 2025/2/24
битүүний үүрээр тохиож байгаа юм бол 28нд битүүн биш шинийн 1 болж байгам биш үү? ойлгохгүй юм...
1 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/2/24
яг тэр сарын байрлалыг тааруулж цагаалгаа эхлүүл. хэдэн цагт нэгний сар дээр байрлах бэ?
0 | 0 Хариулах
zochin [183.177.97.92] 2025/2/20
Юмыг тоолж байгаа юм бол эхнээс нь 1,2 гээд явбал ядгийн болдоггүй юм уу. Заавал хасаж барих хэрэгтэй юмуу. хасвал сүүлээс нь хасаж болдоггүй юм уу ётой бүтэхгүй. Тэрбиш гуйг амид байгаа дээр нь зурхайн тооцдог аргаа ил болгоод нэт д тавиж олон хүний толгойг уралдуулах хэрэгтэй. Ер нь бол зурхайн тооллоо шинээр зохиоход болохгүй гэсэн дүрэмгүй л юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.168] 2025/2/19
Хотол олноороо тарган тавтай сайхан шинэлцгээгээрэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.26] 2025/1/27
Төгсбуянтын цаглабарыг дагахаа больж, бусад Азийн орнуудынхтай адиливтар шинэ калёндар зохиож, цагаан сарыг цомхон тэмдэглэгдэг болох нээ. Судлаачид баярлалаа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Төгсбуянт гэж нэрээ сольж тэр өдөрийн тэнгэр гэдэг нэр өг. Тооцоолол бол бүх зурхайд адил байгаа.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.129] 2025/1/22
Илүү боловсронгуй болгож тооцохгүй бол 3 сард л шинийн 1 болоод байхад гайхах зүйлгүй гэж байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.192] 2025/1/22
өвөл зуны туйл, хавар намрын тэнцэл. хөдлөхгүй шүү дээ. түүнээсээ тооцох.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Жил бүр 4 улиралын нэгд нь илүү сар тооцож явдаг. Энэ жил өвөл илүү сар тооцож ингэж орой болж баына
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.16] 2025/1/22
Шинийн нэгэн тасарч байгаа тул бямба, ням гарагт золгож, даваа гарагаас ажлын өдрүүд эхлэнэ
1 | 1 Хариулах
Зочин [203.91.115.46] 2025/1/22
Төвд Монгол шиг хоцрогдсон хэзээ ч хөгжихгүй газар тэр цагаан сарыг хэзээ ч хийсэн яадаг юм. Наргиж цэнгэх дотоодын үйлдвэрийн хортой архи гудрах жирийн иргэдэд ашиггүй зардлаа хэмнээд наадмаар ч хийсэн болно.
2 | 0 Хариулах
алтанхундага [66.181.191.192] 2025/1/22
хониныхоо шүүсийг засаж байвал сайн.
0 | 1 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
https://youtu.be/A0TalLrtZ24
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
та минь ээ. гадуур нуль найрка дууриамал. тэр ярзгар батжавын дарс нэг франц байхымуу гүймуу. хар туучий үнээ нэмчив.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Архиар яадгийн өөрөө гударч стамбулын чоно гударч шарил бол
0 | 0 Хариулах
Зочин [202.21.126.109] 2025/1/22
монголчууд ер нь хийх ажилгүй дэмий маргахаас өөр чадваргүй ард түмэн юмаа тэр бишийн цагалбар дээр бгаа юмыг хараа л болоо бишүү
3 | 4 Хариулах
Одон орончдын тооцоо [59.153.87.51] 2025/1/22
Шинэ сар буюу New Moon нь Улаанбаатар орчимд 2025-02-28 ны 08.44 цагт тохионо. Тэгэхээр шинийн нэгэн 2 сарын 28 нд юм байна шүү.
3 | 0 Хариулах
Одон орончдын тооцоо [59.153.87.51] 2025/1/22
New Moon бол сар харагдахгүй болох тэр мөч. Эд нар тээр битүүн байгаа биз дээ гэдэг. Үнэдээ энэ мөчөөс эхлэн шинэ сар эхэлнэ гэж дэлхий даяараа үзнэ. Тийм тул шинийн 1 нд сар харагддаггүй. 08.44 бол нар гарчихсан үе. Ийм тохиолдолд Төгсбуянт энэ өдрөө шинийн 1 гэж тооцдог нь зөндөө. НАСА ийн сарны хэмнэлийн тооцоо, Төгсбуянтын зурхайг харьцуулаад 2025 оны бүх сарыг нь үзээрэй.
3 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
тиг гортиг. тэгээр эхлүүлэх or нэгээр эхлүүлэх.
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
ма жүд па жүд. дотроо бас түбдийхаар, монголыхоор.
0 | 0
2025 [66.181.191.192] 2025/1/22
1002, 1002 гэж хэд хэд хэлэгдсэн. юу юм бол гэж гайхаад байсын
0 | 0
[66.181.191.192] 2025/1/22
аргын тоолол тэгээс эхлэдэг. 30нд шингээж. тб бүхэл 1р тоолж адармаатуулж. хот мандалаа хураахдаа сахиусыг гадна үлдээж хураана, хамт хураана. хамт хураахаар тэг. гадна үлдээхээр 1. ☸️ хураагаагүй байгөө
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
🔥☸️ 1001 жил хураагдаагүй
0 | 0 Хариулах
🌑🌒🌙 [66.181.191.192] 2025/1/22
тиймээ. наадах чинь сарны өдөр эхлэх хугацаа юмуу. horizon дээш хөөрөх мандах нь 7:50. өдрийхоо туйл цаг гэж байгаа бас.
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
2с28нд хучидын30 7ц 53 минутанд эхлэнэ, шинийн1 8:45 эхлэнэ сарны өдрийн туйл нь бас 8:45 тийм байнаа
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
28нд битүүн 7:53 шин1 8:45. битүүн 52 минут үргэлжлэнэ.
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
заримдаа битүүнд шин1 шин2 -ыг шингээдэг. ухаандаа 30, 1, 2. цагууд нь
0 | 0 Хариулах
Та нарын буруу [59.153.87.51] 2025/1/22
Тэгвэл тооцох аргачлалаа өөрчлөөд тэнгэрийнсартайгаа тааруул. Хэзээ шинэ сар гарахыг НАСА аль хэдийн цаг минуттай нь тооцоод гаргачихсан
6 | 3 Хариулах
Зочин [202.55.191.194] 2025/1/22
шинэМонголчууд энэ төвдижсөн цагаан сард нээх ач холбогдол өгөхөө байсан, тэр хэдэн гандан хийдүүд нь хурал номоо хурдаг л юм байгаа биз, хөдөөний малчид нь хаврын сараа угтаж баярладаг л юм байгаа биз, хот суурингууд нь ёслоод л өнгөрөх хэрэгтэй
2 | 1 Хариулах
Зочин [66.181.190.174] 2025/1/22
Боржгон овог авсан хужаа нар монголд маш их байдаг шүү дээ тэд уугуул монголчуудаас тусдаа тэмдэглэх хэрэгтэй шүү нийгмийг хагалган бутаргах шаарлдлаггүй
0 | 0 Хариулах
Үнэн үг [66.181.178.29] 2025/1/22
Тооцдог аргуудын ялгааг нь олж мэдээд энгэвэл тэгвэл ямар уу гэж соёлтой, саналаа хэлхийн оронд хоосон мэдэмхээрээд бие биенээ доромжлоод хэрэлдээд бай. Малнаас доор гэж л бусдад харагдах болно.
8 | 0 Хариулах
Зочин [103.212.118.216] 2025/1/22
Тангад лам нарын бүдүүлэг зурхайгаар салбал таарна.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.216] 2025/1/22
Зурхайгаас
0 | 0 Хариулах
Хахаха [103.10.22.178] 2025/1/22
Төвд монголоор моод дууснаа гэж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [104.28.71.89] 2025/1/22
Зүгээр л 2-р сарын 15-г цагаан сарын шинийн 1 болгочоочээ, хаха
0 | 2 Хариулах
Мхлнууд [66.181.177.88] 2025/1/22
3500 он хүртэл зурхай гарсан байгаашдээ
0 | 0 Хариулах
Зочин [43.110.24.10] 2025/1/22
Энэ хүний календараар төгсбуянт болон аргын тоололын 100000 жилийн дараахыг ч харж болно
5 | 0 Хариулах
Ази [66.181.190.48] 2025/1/21
Тэрбиш гэж хар пяздаг дагаж Түвд шиг шаасаар байгаад Монгол, Түвд 2 хамгийн хоцрогдсон харанхуй маанаг болж дуусаж байна шд. Энэ Тэрбиш хорчин пяздаг одоо зайлуулаад Азийн цагаан сараараа хийцгээе лдээ эргүү лалрууд аа. Азийн бусад улсууд чинь биднээс түрүүлээд хөгжөөд байна !!!
6 | 6 Хариулах
Ю [66.181.181.203] 2025/1/21
Цагаан сараас болоод хөгжөөд бгаа гэж бодож бвл чи ч овоо муу мал юм аа
9 | 0 Хариулах
Сана [66.181.179.131] 2025/1/22
Монгол Улс Манж чин улсаас салж тусгаар тогтнолоо зарлахыг тохйон Богд хаан зарлиг гаргасан дотор Төгсбуянтын зурхайгаар он тооллоос хөтлөх ( Хятад хуанлийг дагахгүй байх) зарлиг гаргасан. Бусдын тооллыг дагах тухай ярих ч хэрэггүй.
4 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
(хятадых болгох эхийг тавьсан) энийгээ одоо тиг гортиг гээд байгаа юмуу. бүхнийг мартуулах. опиум
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
хятад зуу гаран жилийн өмнөөс л тэмдэглэдэг болж эхэлсэн гээд байгаа байхгүй юу. хятад даяар тэмдэглүүлэх гэж
0 | 0
[66.181.191.192] 2025/1/22
тэмдэглүүлдэг болгох гэж өөрийхөөсөө ухарсан
0 | 0
[66.181.191.192] 2025/1/22
ухрахаасаа ичихгүй гэж 🥳
0 | 0
Хахаха [103.10.22.178] 2025/1/22
Ганц Тэрбишээс биш шарын шашнаас болоод монгол улс хөгжихгүй байнаа.Төрийн бүх томчууд бизнесийн бүх томчуудын ард нь нэг нэг дааж авсан шар хувалз байна.Луйврын ажил хийх болхоороо нөгөө хувалзнаасаа асууна.Нөгөөдөх нь наадах чинь их хэцүү маш их ном унших шаардлагатай гэхдээ би аргалж өгнө гэдэг ихээхэн хэмжээний мөнгө нэхэж байгаа гэсэн үг.Ингээд улсаа хөгжүүлэх биш хувь хүн дааж авсан хувалз нарын баяжих ажил эхлэнэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [61.72.135.119] 2025/1/21
Хужаагаас зөрүүлж Төгсбуянтаар яв гээд Богдын зарлиг гарчихаад 114 жил дагаж байнаа. Дугай л төгсбуянтаа дага, гандангаа дага, элдэв юм битгий шалчигнаад бай.
12 | 9 Хариулах
Ази [66.181.190.48] 2025/1/21
Наадхыг чинь Түвд, Монголоос өөр хийдэг маанаг лалар гэж алга. Бүх юмаараа хоцорч эргүү лалар минь ! Чингисийн шар зурхайгаар явбал өлзийтэй
2 | 5 Хариулах
Зочин [66.181.160.85] 2025/1/22
Hahahaha, busad ornoos uur toolloor hiiheer hotsorch baigaa bolchih uu? Tenegteed bai. Unshsan yumaa oilgoj baina uu chi yur ni?
3 | 0 Хариулах
Зочин [14.1.81.151] 2025/1/23
Элдэв хүн дагаж савсагнахаа боль. Юманд өөрийн бодол, ухаанаар хандаж сур. Юмыг бодож тунгаахад мөнчгөр чинь дутаад, үнэн мөнийг олоход боловсрол чинь жулдаад байвал үмхий амаа хамхи. Төр минь гэж залбираад, хороон даргадаа мөргөөд яв. Энд тэнд элдэв бусын юм бичихээ боль.
0 | 0 Хариулах
зочин [66.181.160.36] 2025/1/23
лалар минь наад зурхайгаар чинь 220 жил шинэлээд үзчихсэн хөгжсэн үгүйг өөрөө сайн мэднэ биздээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.216] 2025/1/22
Түвд хүн түвд тооллоороо яв гэх нь тодорхой. Монгол хүн монгол тооллоороо л явмаар байх юм.
2 | 0 Хариулах
Хахаха [103.10.22.178] 2025/1/22
Хятадууд монголын шар зурхайгаар шинэлнэ гэж зарласан шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.75] 2025/1/21
алдаатай гэдгийн мэдсээр байж дагадаг нь тэнэглэл
6 | 3 Хариулах
Зочин [185.228.19.224] 2025/1/22
Алдаатай гээгүй, өөр дүрмээр л тооцоолдог гэсэн байна. Ямар санаа бодлоор заавал алдаатай гэж харагдуулах гээд ч байдаг юм.
4 | 0 Хариулах
Хахаха [103.10.22.178] 2025/1/22
Хахаха хий юманд итгэдэг мухар сүсэгтнүүдэд бол алдаагүй байхөө
0 | 2 Хариулах
irgen [202.126.89.254] 2025/1/21
сэтгэгдэл битгий устгаад бай л даа
0 | 0 Хариулах
Зочин [210.194.189.170] 2025/1/21
Уг нь цаг тооллыг зөв ашиглана гэдэг урлаг л даа. Япончууд жишээ нь өдөр тутамдаа грегорын тоолол хэрэглэдэг ч, тухайн эринийхээ хааны сонголтоор эринээ нэрлэж ирсэн. Өсөн дэлгэрэхийн эрин, Энх амгалангийн эрин, Эв зохицолын эрин гэх мэт. Нийгмийн өнгө аяс ч дагаа өөрчлөгддөг юм. Бид Богдоо тодруулчихлаа. Богддоо таарсан эринтэй болчихвол нийгмийн уур амьсгал ч дагаад өнгө ордог юм даа.
8 | 2 Хариулах
Зочин [139.5.217.32] 2025/1/22
Bitgii medrelteed bgaarai. Tiim erin eterseg ym bol Jingis haanaas hoish toolohgui yu
1 | 0 Хариулах
зочин [66.181.160.36] 2025/1/23
дорно дахины улсууд тиим ёстой. юр т.манайхч адил их улс хаад өөрийн тоололтой өөрийн нэртэй.тухайлбал хүннү гүрэн ихмонгол улс их юуан гүрэн г.м сүүлд Богдхаант монгол улс оны цолыг олноо өргөгдсөн цаг тоололыг төгс буянт зурхайгаар гэдэгийг зарлигаар тогтоосон. ардын засаг 1924 онд улсын нэрийгБНМАУ оны цолыг Монгол улсын анхдугаар он гээд тогтоосон байдаг 1937 оноос хойш үүнийг хэрэглэхээ болж григорийн тоолол хэрэглэх болсон. тэр бүү хэл цагаан сарыг хорьж зөвхөн малчид шинэлдэг болсон. ийм түүхтэй улсын хөгжил зурхайгаас болдоггүй гэдэгийг манай түүх харуулна ж: лалын шашинтнууд 3р сарын 22 нд хаврын баяр хийдэг тэднийг шүүмжилж тэнэг мангуу буруу бодож байна гэж үзэж болохгүй тэд зөвхөн ази тивд хэдэн зуун саяараа тэмдэглэж байна
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.86] 2025/1/21
Энэ зүгээр нөгөө зурхай хийж зараад байдаг нөхөртэй ноцолдож байгаад өөрөө хийх л санаа байхаа. Сүүлийн үед хачин хачин цагаан сарууд болоод байгаа шүү
2 | 5 Хариулах
Болд [172.226.43.213] 2025/1/21
Аль хэдийнэ хийчихсэн тэр нь үнэгүй онлайн байж байгаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/1/21
Чингисийн үеийн шар зурхай Монголыг хүчирхэгжүүлсэн. Түвдийн шашны төгсбуянтын зурхай бүр сөнөөж байна
5 | 5 Хариулах
Зочин [202.126.88.119] 2025/1/21
Зза шаа2 згр нэг тэмдэнлэлт өдрөөс болоод улс хөгжиж мөхдөг гэж ац нььбдгиин хужаа лалармин
8 | 2 Хариулах
Ази [66.181.190.48] 2025/1/21
Үнэн шүү, Төгсбуянтыг Монгол, Түвдээс өөр хийж байгаа маанаг гэж алга. Ингэж хийсээр байгаад хөгжил дэвшлээр хоцрогдоод дуусаж бна маанаг хар лалрууд. Тэрбиш пяздаг буудаж алвал таарна 🤬🤬🤬
1 | 1 Хариулах
Хахаха [103.10.22.178] 2025/1/22
Харин тиймээ ядаж өөрөө ухаарахгүй юм байх даа.Гэхдээ алдаагаа нуухын тулд үхэн үхтлээ ухаарахгүй байх даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.119] 2025/1/22
Ооё
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.79] 2025/1/21
Хүмүүсээ! Энэ бол зүгээр л бидний сонгосон КАЛЕНДАР.ийн ялгаа, түүний онцлог. Өөр юу ч биш. Төр нь Төгсбуянтаа дагна гэсэн болохоор зүгээр л дага.
13 | 3 Хариулах
Зочин [66.181.160.85] 2025/1/21
Mmhn
1 | 0 Хариулах
Бсду гэж [59.153.87.51] 2025/1/21
Хуцаж байх шив. Сар нь шинийн 1 нд биш битүүнд гарах учраас ч гэх шиг. Чиний тоолол чинь худлаа гэсэн үг. Сар хэзээ гарахыг одон орончид тооцчихсон. Наад худлаа юмаа боль
4 | 7 Хариулах
Зочин [202.126.88.119] 2025/1/21
Уншаад ч ойлгоогүй лаларшив Төгсбуянт сарны хэлбэрээ харж өдрөө тоолдог гд бна малаа Тэргэл сар гарвал 15 огт сар гарахгүй бол битүүн гд Сарны арвидах хомсдох хэмжээ яг ижмл биш маанагаа Тиим бллхоор зарим сард 15-ны тэргэл сар гарахгүй бж болно гсн үг малаа Тгвл 14ний дараа 15-наа алгасаад 16 гд тоолно малаа Учир нь 14-нии сарны хэлбэриин дараа шууд 16-ны сарныхэлбэр бж бхынмалдаа малаа
10 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/21
Гуцоо чи. Сарны хэмнэл moon phase ийг байнга хардаг. Шинийн нэгэн бусдаас яагаад нэг өдрөөр зөрдөгийг чи мэдлэг юм уу. Наад эргүү Төгсбуянтын чинь өдөр эхлэхийг нар мандахаар тооцсоноос болж тэгээд байгаа. Бүгдийг жишгээр шөнийн 00 цаг гээд л явчих л даа. Жилийн талд нь шинийн нэгэн зөрж байгаа
2 | 2 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/21
15 ны сар гардагтаа л гарна. НАСА цаг минуттай нь тооцчихсон. New moon, Full moon гээд хайгаад үз.
2 | 1 Хариулах
Хахаха [103.10.22.178] 2025/1/22
Тээр жил Тэрбиш худлаа зурдаг нь баригдаж шившиг болж билээ.Монголчууд мунхаг юм болхоороо өнөөдрийг хүртэл Тэрбишийг дагасаар л байна би дагадаггүй л дээ хахаха
0 | 1 Хариулах
Иргэн [202.9.46.83] 2025/1/21
Үнэхээр хоцрогдож ээ.Дэлхийд тэнэгтэж гайхуулах юм аа.Заавал зөрүүлэх гээд үзэх юм аа.Хоцрогдсон бүдүүлэг монгол.Харанхуй моннол.
3 | 5 Хариулах
Иргэн [202.9.46.83] 2025/1/21
Бууз мах хөлдөхгүй яахын бэ.2006 онд Солонгосоос 1 хоногийн дараа болж бсан.Энэ жил яагаад өөр болчив.Хаврын сарыг 4 болгож болно шдээ.Ёстой нэг зовоохынмоо.
1 | 0 Хариулах
Хахаха [103.10.22.178] 2025/1/22
Өвлийн сар 4 гэдэг нь ч худлаа шүү улирал бүр 3 3 сартай шүү зурлага нь 3сард таарчихаар тааруулах гэж солиорч байгаа юм.Нэг жил 12 л сартай байдаг 13 сартай биш
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.112] 2025/1/21
УНШИХААС ЗАЛХУУ ХҮРЭВ, ШИНИЙН НЭГЭНТЭЙ НЭГЭНГҮЙ АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ МОНГОЛЧУУДАА
4 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/21
Эргүүтээрэй. 1 гэхгүй 2 гэж эхэлдэг тоолол гэж дэлхийд байхгүй шүү. Бусдаар ялгарч бид монгол гэх нь гоё л доо. Гэхдээ дараалсан тоогоор тоолдоггүй тооллыг эргүү тэнэгүүд л мөрдөнө шүү. Ийм юмаар ялгарч яана
5 | 3 Хариулах
Иргэн [202.9.46.83] 2025/1/21
Ингэж дэлхийгээс тасрахаа болиоч дээ.1сартай шдээ.Хятадын сар гэж бхгүй.Азийн орнуудтайгаа адил хийгээч дээ.Эргүү өвгөн Тэрбиш гуай минь.
7 | 4 Хариулах
Зочин [192.82.65.200] 2025/1/21
Бид одоо талцаж муудалцах болвол энэ мэт Төгсбуянт, Шар зурхай тоолол гээл эхэлнэ. Цаашид өөр олон зүйл ч гарна. Монгол улсад маань 2 үндэстэн, олон ястангууд, бас олон эрлийз, хурлызууд байгаа. Хэн ч байсан Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутаг, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлс дээрээ нэгдэж үндэсний онцлог, зан заншил, хэл соёлоо шинжлэх ухаантай хослуулж хадгалж, хөгжүүлсэн нь дээр байхоо...
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.131] 2025/1/21
Харин тийм шүү. Монгол улсад буй олон үндэстэн, угсаатнууд өөр өөрсдийнхөө шашин соёл, ёс уламжлалаа дагах эрхтэй. Казахууд 3-р сарын 22-нд Науризын баяраа тэмдэглэнэ. Магадгүй орос гаралтай хүмүүс 1-р сарын 7-нд Үнэн алдартны шашныхаа уламжлалаар шинэ жилээ тэмдэглэнэ. Магадгүй хятад гаралтай хүмүүс нь шар зурхайнхаа дагуу Хаврын баяраа тэмдэглэнэ. Бид ч өөрсдийнхөөрөө Цагаан сараа тэмдэглэнэ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2025/1/21
Бид Хятадын цагаан сар гэж ярьдаг боловч энэ нь 1027 онд Энэтхэгээс Түвдэд орж ирсэн билгийн тоолоо гэж ойлголоо. Азийн орнуудын хэрэглэж байгаа билгийн тоололыг хэрэглэх хэрэгтэй юм байна. УИХ-аас ажлын хэсэг гаргаж билгийн тооллыг цаашид хэрхэн ашиглах талаар дүгнэлт гаргах хэрэгтэй байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.194] 2025/1/21
Hezee ch temdeglesen arhia uugaad zodoldono negent mongolchuud uudluh uud ni haagdsan bolohoor hezee ch hiisem hamaagui
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/1/21
дахин сэргээхэд тооллыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг хятадынх, лалынх, инк нарынхаас зөрдөг үү гэвэл зөрнө. Яг л төө, фүт, дициметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжүүлээд л ойлгочихоно шүү дээ! Гол нь энэ бол монголынх. Эцэг өвгөд маань зориуд хятадынхаас зөрүүлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань энэ зөрүүг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зүтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлэг тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоолол баримтладаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэглэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуудад хоёргүй нэг утгаар зааж өгчээ. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэглэдэг байсан, харин амьтнаар он жилийг
6 | 2 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/1/21
Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэтэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Бичиж үлдээсэн судартаа “тэрслүүдийн зурхай одондоо мэргэн тул авч хэрэглэв” гэж тодотгожээ. Энэ нь сарны хөдөлгөөнийг байрлах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслүүд гэдэг нь лал гэсэн төвд үгний орчуулга. Лалынхан астрологиос эхлээд астроном хүртэл маш сайн судалсан уламжлалтай. Манж Хята
3 | 2 Хариулах
Зочин [202.131.242.154] 2025/1/21
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зараллаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Монголд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх барих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм. 1921 оны 7-р сард Ардын засгаас Төгсбуянтыг тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бүгд найрамдах улс болоод оныг “олноо өргөгдсөний” гэж байсныг “Монгол улсын төд дүгээр он” гэж нэрлэж байхаар болов. Монгол улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг
4 | 3 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/21
Хоцрогдсон түвдийн зурхайгаас хол байцгаая
5 | 1 Хариулах
Зочин [202.126.90.63] 2025/1/22
Хужаа нь хужаагаараа монгол нь монголоороо тэмдэглэхэд болно тэрслээд байвал хужааруугаа зайлахгүй юу даа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.65.200] 2025/1/21
Цагаан сарын баяраа эртний заншил ёсоор намартаа хийгээд цагаан идээний баяр болгоод тогтсон нэг өдөртөө хийдэг байвал зүгээрч юмуу? Эсвэл Эзэн Чингис Хааны төрсөн өдрийг яг таг тогтоогоод тэр өдрийг цагаан сар болгон тэмдэглэж байвал болдоггүй юмуу?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/21
Намар хийдэг байсан баталгаа байхгүй, худлаа яриа л байдаг
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.65] 2025/1/21
Хаха шинийн 1 байхгүй гэнэ үү Үнэн инээдтэй, ер нь тоолол гэдэг хүмүүс бид л өөрсдөө зохиосон зүйл, сансар огторгуй тоох ч үгүй
1 | 1 Хариулах
Зочин [5.79.77.237] 2025/1/21
Энэтхэг, Бутан, Непал Төвөдүүд бас адилхан өдөр тэмдэглэнэ. Сар гэдэг нь жил гэсэн утгатай Төвөд үг. Гэхдээ хэлсэнчлэн өөрчилж, орчин үеийн аргаар тооцдог болмоор юм.
0 | 2 Хариулах
Зочин [185.106.114.121] 2025/1/22
Худлаа ярь, даваа гэдэг чинь түвд хэлний сар гэсэн үг.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Аль хэлнээс бүгд 7 гаригийн нэр шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.215] 2025/1/21
Новшийн түвд зурхай Монголд гай гамшиг болсон. Азийн орнуудтай адил тэмдэглэх хэрэгтэй
5 | 1 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/1/21
yuch gesen ugiin bayariin utgiig n aldagduulsan tuvd zurhaigaas l bolloo iim hucheer taaruuldag zurhai gej yu baihav
4 | 1 Хариулах
ЗОЧИН [202.21.104.2] 2025/1/21
Төр нь энэ балай төгс буянтын буруу зурхайг дагахаа болих хэрэгтэй байна
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.207] 2025/1/21
Ккк..төр нь төгс буянтын зурхайг бус григорийн хуанлийг мөрддөг
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.100] 2025/1/21
ТӨР ШАШИН ЗУРХАЙ 3 НЬ ХОЛИЛДООД БАНТАН БОЛЖ БАЙНАА ЦАГААН САРАА Ч ХИЙЖ ЧАДАХАА БОЛИЛОО ШД УЛНУУД ГЭХДЭЭ ЯАХАВ УТААГАА МАРТДАГ САЙХАН БАЯРЛДАА ХАХА
1 | 0 Хариулах
Хийхгүй [103.212.117.180] 2025/1/21
Тэгвэл хийхгүй байя л даа
2 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [66.181.161.92] 2025/1/21
БАЯР ТЭМДЭГЛЭХ ДУРТАЙ ҮХЭР МОНГОЛЧУУД АЗИЙН ЦАГААН САР СОЛОНГОС ЯПОН ХЯТАД АДИЛХАН БАЙХАД МАНАЙХ ГЭЖ ХУДЛАА ОНЦГОЙРОХ ГЭЭД ЯДСАН ЭРГҮҮ АЦНУУД
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.207] 2025/1/21
Чи л харин цаг тоололыг ойлгодоггүй үхэр дөрвөд гэдэг ац байна
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.215] 2025/1/21
Тиймээ дөрвөд сүрэн гуай Азийн орнуудтай адил бх ёстой
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Дуугүй 3сарын 1дээ шинэлж архиа өгнө
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.100] 2025/1/21
Төр шашин холилдохоор ингэдэг юм. Шашны баяр болгож хувиргасны гай. Энэ бол лам нарын баяр биш тэдэнд огт хамаагүй ард олны ургийн баяр болговол зохилтой.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.218] 2025/1/21
Харин тиймээ. Монголын цагаан сар яг шарын шашны баяр шиг болчихсон.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Манжийн хавчлагаар шарын ёсонд монгол заншилаа хавчуулж авч үлдсэн Өндөр гэгээний ухааныг биширч явж бай.
0 | 0 Хариулах
Зочин [23.106.249.55] 2025/1/21
6000 онд тэгээд наадмаар шинэлж золгоцгоох юм байна. 8000 онд хичээлийн шинэ жилтэй цагаан сар нь давхцах юм байна. 11000 оноос шинэжилтэй давхцаж, 12000 13000 оны үед л хэвийн 1,2 сардаа тэмдэглэх нь ээ.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.187] 2025/1/22
Тэнэг малаа. Нарны тооллоор ч 2 р сард өдрийн зөрүүг шингээж нэг өдөр нэмж тэгшилдэг юм. Хөдөлгөөн нь хүний зохиосон хэмжүүүрээр тэгш таарахгүй учир задгайг шингээж нэмж хасаж явдаг юм.
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.97] 2025/1/21
хараал юм бишүү баярынхан өдөр байхгүй байна гэдэг чинь ай сохор хүмүүст зориулсан бйах.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.237] 2025/1/21
ШУ-ныхаа тооцоололтой, астрономын календартайгаа таардаг юмаа
0 | 0 Хариулах
ямар мал юм бэ псдаа [66.181.160.71] 2025/1/21
сар дэлхийг тойрох хугацаа нь дэлхий нарыг тойрох хугацаатай тэгш таардаггүй учраас л 3 жил тутам бэлгийн тоолол/сарны тоолол/-д нэг илүү сар гаргадаг шүүдээ. тооллын эхлэлээ хаанаас авхуу, илүү сараа хэдэнд тавих гэдэг зүгээр л ердийн 2-р ангийн хүүхэд ч бодчихоор математик шүүдээ. эрүүл ухаан байвал бид сарны тооллыг дагадаг бусад азийн үндэстнүүдтэйгээ цуг тэмдэглэхэд болно шүүдээ.
14 | 1 Хариулах
Зочин [185.220.101.97] 2025/1/21
2-р ангийн хүүхэд бодож чаддаггүй юмаа малаа
1 | 8 Хариулах
Зочин [122.201.31.35] 2025/1/21
За окэй. Азийн бусад улсуудтайгаа адил тэмдэглэе. Тэгэхдээ нэг асуулт байна. Азийн аль улсуудтай адил тэмдэглэх вэ. Хятад, солонгостой адил тооллыг авч хэрэглэх үү. Эсвэл исламын шашинт улсууд (тэд ч азийн улсууд)-ын хэрэглэдэг тооллыг авч хэрэглэх үү.
1 | 4 Хариулах
zochin [27.123.212.86] 2025/1/21
islamiin ulsuud hezee tsagaan sar temdegledeg bolchoov
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.173] 2025/1/21
Хятад, солонгосчуудын ашигладаг шар зурхайг дагах уу, исламын шашинт улсуудын ашигладаг хижрийн тооллыг дагах уу. Ер нь бид заавал бусдыг дагаж, бусадтай адил байх албатай юу?
1 | 3
Зочин [207.244.71.65] 2025/1/21
2015 онд 2099 он хүртэлх цагаан сарын шинийн нэгэнг тооцоолоход 2025 оны 1 сарын 29. 2026 оны 2 сарын 17-нд. Одоо МАН-ыхан бүүр ингэж шашнаар нөлөөлж баяраар нь тоглодог болох юм уу? Илүү өдөр гэж байдагаас илүү дутуу сар гэж байдагийг анх удаа л сонсож байна.
3 | 2 Хариулах
Гантөмөр багшийн шавь [202.9.46.142] 2025/1/21
Илүү сар байхгүй бол 10 жилийн дараа л 11 сард цагаан сараа хийнэ
2 | 2 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/21
Өнөөдөр Гандангийнхан тайлбар өгнө гэсэн !
0 | 3 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/21
Шинэ оныг тэртэй тэргүй тэмдэглэдэг тул цагаан сараа болиулчихаж болно. Ижил баяр 2 ойрхон тэмдэглэж байхаар нэгтгээд нэг болгож болно.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/21
Бид өөр шиг нь физикч биш ч бидний мэдэх апп, ашигладаг тооцсон орчин үеийн зурхай болон дорнын угшилгүй хүмүүсийн тооцоолсон хуудас дээр 1-р сард ч тэр 2-р сард ч тэр УБ-н байрлалаар, үүрээр сар мандаад байгаа тоо алга ! 1 сарын 29-нд 08:40 -д сар мандана гэж байна. 0.3% гэрэлтэй. 2-р сарын 28-нд тэмдэглэнэ гэвэл 07:50 минутанд мандана, 0.1% гэрэлтэй гэж байна. Үүрээр буюу 4 цаг орчим гэвэл 5-р сард л сар тэгж үүрээр мандана гээд тооцоолоод гаргачихсан байна. Энэ өдрийг бодвол битүүнээр тооцдог байх. Маргааш нь нэгэн гэвэл нэг хоногийн дотор цаг нь их зөрж үүрээр болохгүй. 1-р сарын 29-нд, нэгэн гэх өдөр чинь 09:07 минутанд сар мандана гэнэ. 3-н сарын 1-нд нэгэн гэх өдөр 08:07 минутанд сар мандана гэнэ. Үүрээр мандахгүй !
0 | 4 Хариулах
Гантөмөр багшийн шавь [202.9.46.142] 2025/1/21
1. Сар мандах тухай биш. Жишээ нь сар битүүрэх агшин гэвэл нар сар 2 зэрэгцэж ирэх агшин. Мэдээж тэр үеэр сар нартай ойрхон байх учраас бараг зэрэг мандаж жаргана. Шинийн нэгний сар гэдэг нь нар сарны хоорондох өнцөг 12 градус болох агшин. 2. Бодит нар сарны хөдөлгөөнийг яриагүй, Төгсбуянтаар тооцоход нар сар хаана байгаа вэ гэдгээ яриад байгаа. Тэгэхээр календарь маань жаахан алдатаай бол тэр нь тусгагдана гэсэн үг.
5 | 1 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/21
Бодит ертөнцөд амьдарч буй бол бодитоор л тоолох хэрэгтэй. Гүйцэд уншвал битүүний маргаашийн сарны тухай бас бичсэн байгаа ! Өнцөг нь өөрчлөгдөхгүй ! 2. Хөдөлгөөн байршил 2 хоорондоо авцалдаатай ! Дээр үеийн хүмүүс одоогийнх шиг нарийн тооцож мэдэхгүй ! Одоо бол астрономчид нарийн тооцоолоод гаргачихаж байна ! Тайлбар нь сарны хөдөлгөөн бол орчин үеийн тооцоонд суурилах нь дээр ! Хуучных нь үүрээр гэж гаргаад байгаа бол бодит байдалд нийцэхгүй байна !
0 | 4 Хариулах
Гантөмөр багшийн шавь [202.9.46.142] 2025/1/21
Мөрдөж ирсэн календарь ямар үр дүн өгч байгааг л хэлсэн байна. Календарийг шинэчилэх нь зүйтэй гэдгийг ч хэлсэн байна.
4 | 1
Зочин [103.212.117.32] 2025/1/21
Муу мэдлэгтэй шавь байна. Сар үүрээр үзэгдээд өнгөрнө гэсэн учраас сар хэзээ мандах тухай яриад байгаа юм ! Битүүнийг ярихгүйгээр шинийн нэгнийг ярих боломжгүй. орчин үеийн дорнын биш зурхайч биш гаралтай хүмүүст шинийн нэгэн сонин биш учраас тэд сарны үндсэн 4 байршлаа тоолоод явдаг учраас битүүнийг тэд тоолдог учраас битүүн ярьж байна ! Тэдний тооцооноос битүүнийг олж харах нь надад амар , маргааш нь шинийн нэгэн ! тэгэхээр битүүнд жишээ нь 8 цаг гаргаад сар мандаж байвал маргааш нь үүрээр гарах боломжгүй л гэсэн няцаалт л даа. ШУ-ы төрлийн хүн бол ойлгоно !
0 | 4 Хариулах
sss [49.163.179.180] 2025/1/21
тооллоо угаасаа алдаад удаж байгаа шд хэдэн малнууд. Зүгээр Хятад, Солонгосоо дагаад нэг тооллоороо хийгээчээ. Бид нар л нэг Монгол нтр гэж худлаа тусдаа тэмдэглэх гээд яахав дээ. адилхан л хүмүүс. Одоо МоЯа чууд нь уурлаад шаанаа
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.147] 2025/1/21
МоЯа нартай ч нэг их хамаатай биш л дээ. Женког үзэн яддаг би цагаан сараа Хятадынхаас зөрүүлж тэмдэглэхийг дэмжиж л сууна.
0 | 2 Хариулах
Зочин [141.82.217.26] 2025/1/21
Moya nar end hamaagui ted nar harin ijil temdeglekhiig husej bga.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.174] 2025/1/22
Күнзийн суртаалтай суурин хуацяо та нар уугуул монголчуудаас тусдаа тэмдэглэхэд л болно шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/21
Ха ха, Хятад байтугай дэлхий дахинд сараа хатуу тоолсон ч бүтэн сар нь хэвээрээ л байна !
3 | 0 Хариулах
хөх монгол [122.201.23.44] 2025/1/21
Хубилай хааны зохиосон монголын хуанлиагаар бол Цагаан сарын шинийн нэгэн 1 сард болно. Харин Түвэд хуахнлигаар Лосар бол 3 сард болно
5 | 1 Хариулах
H [66.181.178.185] 2025/1/21
Super
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/21
Төгсбуянтын тооцоолох дүрэм журам нь нэлээн алдаатай бололтой. хэдэн мянган жилийн дараа 7 сард цагаан сараа хийнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? Үүний оронд шар зурхайгаа дагасан нь дээр бус уу?
6 | 0 Хариулах
Зочин [103.212.118.97] 2025/1/21
энэ хүн зөв хэлж байна,
5 | 3 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
29,53 бүхэл 30
0 | 0 Хариулах
Зочин [38.130.151.142] 2025/1/21
27 n bityyn 28 n shiniin negen baidaggui umuu maluudaa
1 | 4 Хариулах
Зочин [202.21.124.53] 2025/1/21
1000 жилийн дараа цагаан сар 4 сард болох нь :D за за, ингээд буруу. гэдэг нь батлагдчилаа хө :P, дахиад 1000 жилийн дараа 5 сард тэгээд 6 сард тэгээд 7 сард болох нь . яагаад гэхээр сарны хаа тооллоор явах биш сар болон байгалынхаа нөхцөлийг харах ёстой юм шүү дээ.
3 | 2 Хариулах
Зочин [122.201.31.24] 2025/1/21
Дэлхий дээр шашин, соёлын шалтгаантай маш олон цаг тоолол бий (Исламын, Жүүдийн, Хиндийн, Төвдийн, Нанхиадын, Монгол, Төгсбуянтын гэх мэт). Тэдгээр нь сарны тооллыг тооцох өөрсдийн өвөрмөц аргачлалтай. Тэр нь зөв, энэ нь буруу гэж ярих нь онцын ач холбогдолгүй зүйл. 1500-аад оны үед Юлийн тооллыг засварласан гэдэг шиг хэзээ нэгэн цагт Төгсбуянтын тооллыг засварлах шаардлага үүсэж болох юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.124.53] 2025/1/21
Тэгээд хавар нь зун болгож эхлүүлээд байхаар энэ ч зөв гэсэн үгүү? Буруу байгаа алдааг нь засах ёстой гэсэн утгаар хэлж байна, тэр correction өө хийж чадахгүй байна энэ тоолол ч, угаасаа нараар өдөр шөнөө заагла гээд цаанаас нь нар гэж харуулаад байхад заавал сараар тоолдог нь тэнэглэл байхгүй юу
0 | 1 Хариулах
зочин [202.21.104.98] 2025/1/21
ха ха ха ха бас нэг зурхайч
3 | 12 Хариулах
Зочин [66.181.176.147] 2025/1/21
Зурхайч бишштээ. Математикч хүн математик ярьж байна. Зурхайч байсан бол сар нарын хөдөлгөөн нь чиний боожгой маргааш хэнийх рүү углагдахыг зөгнөж ярих байсаншт.
9 | 2 Хариулах
Гонробаатар [144.126.228.189] 2025/1/21
Наачин хөөрхий боожгой нь өнөө маргаашдаа углагдахгүй байх өө. Авгайнхаа ч алыг дураараа эзэгнээд байж чаддаггүй байх аа... араараа занзайтал тавиулдаг байх.
6 | 1 Хариулах