ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост осолдсон онгоцны зорчигчийн сүүлчийн зурвасыг гэр бүлийнх нь хүн нийтэд үзүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Өмнөд Солонгос улсын түүхэнд хамгийн их хохиролтой агаарын тээврийн осол гарсан билээ.

Бангкок хотоос Муан хотод ирсэн Jeju Air компанийн нийт 181 зорчигчтой онгоц замаасаа гарч, бетонон хашаа мөргөсний улмаас онгоц бүхэлдээ шатаж, 179 хүн амиа алдаад байна.

Онгоц буухаасаа өмнө шувуутай мөргөлдөж, гэмтсэнээс дугуй нь дэлгэгдээгүй гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.

Тэгвэл өчигдөр онгоцны нэг зорчигчийн сүүлчийн зурвасыг түүнийг тосохоор нисэх буудалд хүлээж байсан гэр бүлийнх нь хүн хэвлэлүүдэд дэлгэжээ.

зураг
 

Онгоц осолдохын өмнөхөн буюу 9:00 цагийн үед тухайн хүний Какао мессенжэрт гэр бүлийн хүнээс нь “Онгоцыг шувуу мөргөсөн тул бид газардах боломжгүй боллоо” гэсэн зурвас ирсэн байна.

Ийм зүйл болоод хэр удаж байгааг асуухад онгоцонд яваа зорчигч нэг минутын дараа “Дөнгөж сая. Би гэрээслэлээ бичих ёстой юу?” гэж хариулжээ.

Энэ нь зорчигчийн сүүлчийн зурвас байсан байна.

Уг ослоос хоёрхон хүн амьд үлдсэн юм.

 

Эх сурвалж: Korea Times