ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 40 дуудлага бүртгэгджээ

Б.Манлай
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 40 дуудлага бүртгэгджээ.

Алба хаагчид 157 иргэний аюулгүй байдлыг ханган, 4 тэрбум 700 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалж ажилласан байна.

Галлагааны улиралд айл, өрхийн угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, зуухны галлагааны горим болон бүрэн бүтэн байдал алдагдах зэрэг нөхцөлөөс үүдэн угаарын хийд хордох эрсдэл нэмэгддэг. Иймд, иргэд угаар мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа, зай, сигнал, зуухны бүрэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Мөн зуухны завсраар угаар болон бусад төрлийн хий ялгарч байгаа эсэхийг шалгаж хэвшсэнээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж зөвлөв.

Түүнчлэн нийслэлд сүүлийн нэг сарын хугацаанд 21 автомашин шатжээ. Автомашины цахилгааны аюулгүй байдлыг хангаж, ил гал гаргахгүй байхыг анхаарууллаа.